8o
Улаанбаатар хот
mobile menu

”Шангри-Ла Молл”-д сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна

2017-02-05 17:19:00

Монгол түмний их баяр Сар шинийн баярыг тохиолдуулан ивент менежментийн “Глобал Ивэнт” ХХК нь Шангри-Ла Молл, Өү Кутюр фэйшн салон,  Завхан аймагтай хамтран  цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэнд орчин үеийн шинэлэг дизайн өнгө үзэмжтэй дээл, хүрэм, гутал бүснээс эхлээд тавилга, гарын бэлэг,  гоёл чимэглэл гээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэн байгаа юм.

Хамгийн гол нь уг үзэсгэлэн худалдаа нь хотын төвд, тохилог тав тухтай орчинд зохион байгуулагдаж байгаа нь бусад төрлийн үзэсгэлэн худалдаанаас онцлог болж байна. Уншигч та сар шинийн бүтээгдэхүүнээ хаанаас сонгохоо мэдэхгүй эргэлзэж байгаа бол тус үзэсгэлэн худалдааг зориорой.  Эндээс та сар шинийн гоёл, дээл хувцаснаас эхлээд хөөрөг даалуу, ширээ чимэх гоёмсог аяга тавгаа ч сонгож болно. Өргөн сонголт, өндөр чанар, өнгө үзэмж төгөлдөр бараа бүтээгдэхүүн энд л байгаа гэдгийг уншигч таньд дуулгахад таатай байна.  Үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм.

Ингээд үзэсгэлэнгийн фотог сонирхуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл