8o
Улаанбаатар хот
mobile menu

Амралтын өдрүүдэд согтуу 84 жолоочийг илрүүлжээ

2017-02-06 15:10:49

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албанд нийт 579 дуудлага ирснээс зам тээврийн ослын 471 дуудлага бүртгэгджээ. Мөн цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 84 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр найм, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг, явган зорчигч мөргөж гэмтээсэн таван хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн явган зорчигч хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ.

Тодруулбал, БГД-ийн нутаг Зүүн нарангийн замд амины T.Avensis маркийн автомашины жолооч Ч нь явган зорчигч, ЕБС-ийн сурагч 13 настай, М-г мөргөж гэмтээсэн.

Мөн БЗД-ийн нутаг Амгалангийн замд амины T.Mark-2 маркийн автомашины жолооч Б нь амины T.Pruis маркийн автомашинтай мөргөлдөж зорчигч 2 настай Э-г гэмтээсэн хэрэг гарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл