8o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс  хамааран  шатахууны үнэ өссөн гэв

2017-02-06 16:14:00

Өнгөрөгч амралтын өдрүүдэд зарим шатахуун түгээх станцууд шатахууныхаа үнийг 100 төгрөгөөр нэмээд байгаа.Тухайлбал, “Шунхлай” болон “Петровис” ШТС-ийн хувьд АИ-92 бензинийг нэг литр тутамын үнийг 100 төгрөгөөр нэмсэн юм.  Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлэл хийж  тайлбар өглөө.  
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн өсөлтөөс  хамааран  шатахууны үнэ өссөн хэмээн хэллээ.

Манай улсын энэ оны нэгдүгээр сард экспортлосон шатахуун 41-60 орчим ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ  нэмэгдэхэд хүргэжээ. Ингээд Засгийн газраас зарим арга хэмжээг авч, энэ хүрээнд шатахууны онцгой албан татварыг  бууруулсан. Гэвч энэ хоёрдугаар сард  экспортолсон шатахууны үнэ нэмэгдсэнээр жижиглэнгийн үнэ ийнхүү өсжээ.

Иймээс  шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтөд нөлөөлсөн хүчин зүйлс, бодит тоо хэмжээгээр өөрчлөлт орсон эсэх талаарх нөхцөл байдлыг судалж, хяналт, шалгалт хийн дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hi
Zaa taxiniixaa 1km g 1000 bolgii duu
2017/02/06 141.0.14.180