8o
Улаанбаатар хот
mobile menu

Орцонд мансууруулах бодис хэрэглэж байсан залуусыг саатуулжээ

2017-02-07 08:21:43

Энэ сарын 03-нд Баянгол дүүргийн зургаадугаар хорооны .... байрны орцонд 2 залуу мансууруулах бодис хэрэглэж байгаад цагдаа нарт саатуулагджээ. 

Тэрбээр хэргийг шалгахад Хан-Уул дүүргийн аравдугаар хороонд оршин суух Ө /эр.23н/, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух А /эр.21н/ нар нь “Зэрлэг өвс” хэрэглэж байжээ.

Цагдаа нар хэргийн газраас эд мөрийн баримтаар хуванцар бортого болон 20 зэрлэг өвс гэх ургамлыг хураан авсан байна. Хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл