Энэ сарын 01-03-ны өдрүүдэд НӨАТ-ын мөнгө иргэдийн дансанд орж дууссан. Харин бүртгэлийн мэдээлэлээ баталгаажуулаагүй байгаа иргэдийн мөнгө ороогүй байгаа.
Буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгч байгаа бөгөөд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа аж. Та хэрвээ бүртгэлийн мэдээллээ баталгаажуулаагүй байгаа бол 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор засварлах боломжтой юм. Засварласан тохиолдолд таны мөнгө данс руу тань орох боломжтой.
НӨАТ-ын мөнгөө аваагүй иргэдийн анхааралд...
2017-02-07 08:39:02