БНСУ-ын Чежү арлын цагдаагийн газарт манай улсын 18, 20 настай оюутнууд саатуулагдсан байна. Тэдгээр оюутнууд тус арал дээрх нэгэн дээд сургуульд суралцдаг байна. Саатуулагдсан иргэд нэгдүгээр сарын 31-ний өдөр архидан согтуурах үедээ гудамжинд танхайрч, солонгос иргэдийг зодож, эд хөрөнгөнд нь халджээ.
Энэ талаар Чежү арал дахь цагдаагийн газраас "Монгол оюутан залуус архидан согтуурч, агсан тавихдаа зургаан иргэнийг зодож бэртээсэн. Мөн хэргийн газарт очсон цагдаагийн хоёр ажилтны шаардлагыг үл тоомсорлож, тэднийг зодож, нэгнийх нь хөлийг хазсан хэрэг үйлдсэн. Тэд эх орон руугаа зугтах магадлалтай тул түр саатуулан шалгаж байгаа" гэж мэдээлсэн байна.