8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцгой албан татварын хэмжээг бууруулсан ч 50-150 төгрөгөөр нэмэгдсэн шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэх вэ

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-07 09:00:00

Ч.Чулуунбат: Шатахууны худалдаа эрхлэгчид литр тутамдаа 150 хүртэл төгрөг нэмсэн байна

Нэг хэсэг тогтвортой байсан шатахууны жижиглэнгийн үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд нэмэгдсэн талаар цахим ертөнцөд багагүй шуугиан тарьсан. Ингэхдээ нэг литр нь шатахууны үнэ төрөл тус бүр нь 50-150 төгрөгөөр нэмэгдсэн юм. Тодруулбал энэ сарын 5-ны өдрийн өглөөнөөс эхлэн “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг,  “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болоод байна. Тэд үнээ нэмсэн шалтгаанаа монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханштай холбон тайлбарласан байна. 

Манай улсад тогтоож барих аргагүй зүйл нэг бий. Энэ нь шатахууны жижиглэн худалдааны үнэ. Тун удахгүй монголчуудын төрт ёсны уламжлалт Сар шинийн баяр болох гэж байгаа билээ. Энэ цаг үед шатахууны үнэ нэмэгдсэн нь иргэд тийм ч таатай санагдахгүй нь мэдээж. Арга ч үгүй биздээ шатахууны үнэ нэмэгдэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дагаад өсдөг буруу жишиг манайд бий. Түүнчлэн баяр ёслолын үеэр ийнхүү шатахууны үнийн зохиомол хөөрөгдөл бий болдог гэхэд буруудахгүй болов уу. Өөрөөр хэлбэл, нарийн тактик ч байж болох. Энэ  нь тодорхой ганц, хоёрхон компани хийж байгаа үйлдэлч байж мэднэ. Энэ удаа мөн л Сар шинийн баярын өмнөхөн ийнхүү нэмэгдэж байгаа нь учиртай. Хатуухан хэлэхэд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагууд хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох эрх мэдлийг олгодог гэвэл хилсдэхгүй болов уу. Өөрөөр хэлбэл, иргэд битгий хэл төрийн түшээд ч шатахууны үнийг нэмэхээс нь өмнө биш, нэмснийх нь дараа мэддэг болжээ.

Энэ сарын 5-ны өдрийн өглөөнөөс эхлэн “Петровис”-ийн салбаруудаар АИ92-1,630 төгрөг,  “Шунхлай”-н салбаруудаар АИ92- 1,625 төгрөг болсон байна. Тэд үнээ нэмсэн шалтгаанаа монгол төгрөгтэй харьцах ам.долларын ханштай холбон тайлбарласан аж. 

Тэгвэл өнгөрсөн нэгдүгээр сарын 25-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг бууруулсан. Гэтэл ямар шалтгааны улмаас шатахууны үнээ нэмсэн талаар тайлбар хэлж чадахгүй байна. 

Уг асуудалтай холбоотойгоор өчигдөр Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Өнгөрсөн оны 12 дугаар сард газрын тос экспортлогч ОПЕК-ийн гишүүн орнууд энэ оны эхний хагас жилд газрын тосны олборлолтын хэмжээг өдөрт 1.2 сая баррелиар, ОПЕК-ийн гишүүн бус орнууд олборлолтын хэмжээг өдөрт 558 мян/баррелиар тус тус бууруулахаар шийдвэрлэсэн. Газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гарсантай холбоотойгоор дэлхийн зах зээл дээрх гарын тосны үнэ огцом өссөн. Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэн Засгийн газрын энэ оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг тодорхой хэмжээгээр бууруулан дотоодод борлуулж буй шатахууны жижиглэнгийн үнийн өсөлтийг тогтворжуулах, саармагжуулах арга хэмжээ авсан. Гэвч энэ оны хоёрдугаар сарын шатахууны импортын үнэ нэгдүгээр сартай харьцуулахад төрөл тус бүр дээр дахин 22-26 орчим ам.доллар/тонн-оор өсөөд байна. Шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд бүс нутаг, шатахууны төрлөөс хамааран литр тутамдаа 150 хүртэл төгрөг нэмсэн байна” хэмээн мэдэгдсэн юм.  

Хатуухан хэлэхэд нефть импортлогч аж ахуйн нэгжийн удирдлагуудад хүссэн үедээ, дуртай цагтаа ширээ тойрч суучихаад шатахууны үнийг нэмэх шийдвэрийг гаргадаг гажиг тогтолцоо үйлчлээд олон жил болж байна. Энэ гажиг тогтолцоо нь тэдэнд төрийн шийдвэрийг хүртэл үл огоорох эрх мэдлийг олгодог гэвэл хилсдэхгүй болов уу. 

Манай улс ОХУ, Хятад, Солонгоос шатахуунаа импортолдог. Үүний дийлэнх буюу 80-иад хувийг ОХУ-аас авдаг. Нийслэл хотод ч гэлтгүй хөдөө орон нутагт шатахууны үнэ нэмэгдсэн сурагтай. Тодруулбал, Увс аймагт шатахуун литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгджээ.  Тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сарын 28-аас эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр нэмэгдэж үүний хэрээр Улаангомын зах, худалдааны төвүүд барааныхаа үнийг нэмж эхэлсэн байна.

Энэ мэтчилэн шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг халаасыг нь “хоосолж” байгаа хэрэг юм. Тиймээс төрийн бодлогоор дотооддоо шатахуун үйлдвэрлэж, үнийн зохицуулалт хийхгүй бол шатахууны үнэ нэмэгдэх нь иргэдийн нуруун дээр нэрмээс болохоос нэмэр болохгүй.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Irgedee boddog tortei blh ymsan
2017/02/07 43.242.242.52
САНАА
НЕФТийн импортоо төр гартаа авах нь хамгийн зөв шийд. Өөрөөр эдийн засгаа үнийн хөөрөгдөлтөөс хамгаалах арга байхгүй шүү
2017/02/07 150.129.140.101