8o
Улаанбаатар хот
mobile menu

Хайлаастад 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн нээлт боллоо

2017-02-07 09:32:47

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн XVI хороонд буюу Хайлаастад 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орж, нээлтээ хийлээ. Нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү цэцэрлэгийн барилгыг “Бат-Энх-Хүү” ХХК-ийн хамт олон канад технологиор барьж ашиглалтад өгчээ. Чингэлтэй дүүргийн XVI хороонд сургуулийн өмнөх боловсролын насны 1294 хүүхэд байдаг аж. Шинээр баригдсан 246-р цэцэрлэгт хамрах хүрээний буюу тус хорооны Согоотын 41-60 гудамжны 140 хүүхэд одоогоор хамрагдаад байгаа аж. “Манай нийт ажилчдын 40 гаруй хувийг тухайн хорооны иргэд эзэлж байгаа” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Н.Саранчимэг онцолж байв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment