Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дахь Хонхор орчмын автозам засварын ажил бүрэн дууссантай холбогдуулж ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон-Халдвартын эмнэлэг” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 3-ны өдрөөс эхлүүлжээ.
Иргэдийн зорчин явах эрэлт хэрэгцээг үндэслэж хот талд эцсийн зогсоолыг “Халдвартын эмнэлэг” хүргэж сунган, 3 дунд багтаамжийн автобусаар үйлчилгээг явуулж байна.
Үйлчилгээг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ эрхлэн гүйцэтгэж байгаа аж.