8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон сууцны хөнгөлөлт эдлэхдээ юуг анхаарах ёстой вэ

2017-02-07 10:02:00

Өнөөдөр хоёрдугаар сарын 07-ны өдөр.Та шинээр орон сууц худалдаж авсан бол хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлөх эрхээ эдлэх бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд ажлын 5 хоног л үлдлээ.
Та жил бүрийн  хоёрдугаар сарын 15-ны дотор, амьдран суугаа нутаг дэвсгэрийнхээ татварын албанд доорх баримтуудыг бүрдүүлж өгснөөр, татварын чөлөөлөлт эдлэх эрхтэй.
Хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материал:
1. Хүсэлт- Тусгагдах зүйлс: Татварын албанд болон Төрийн санд хандах, Овог нэр, ажлын газар, хуулийн заалт, харилцагч банк, хувийн дансны дугаар, гэрийн хаяг, утас, гарын үсэг, огноог оруулж бичих
2. Иргэний үнэмлэхний хуулбар
3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт-Ам бүл хэд, оршин суугаа хаяг
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
5. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-Нотариатаар баталгаажсан
6. Зээлийн гэрээний хуулбар ба зээл авсан этгээдээс мөнгө шилжүүлсэн баримт-Хэрэв хувь хүн орон сууцны барилгыг зээлээр авсан бол зээл авсан банк, санхүүгийн байгууллагатай хийсэн зээлийн гэрээний хуулбар, зээл олгосон этгээдээс орон сууцны төлбөрийг төлсөн мөнгөний баримт
7. Зээл олгосон банк, санхүүгийн байгууллагын албан ёсны лавлагаа тодорхойлолт
8. Захиалгын болон Худалдах, худалдан авах гэрээ-Орон сууцны барилгыг захиалан, худалдан авахад байгуулсан гэрээний хуулбар
9. Байранд төлсөн мөнгөний баримт-Хувь хүн єєрийн орлогоор орон сууцны барилга худалдан авсан бол тєлбєр тєлсєн хүчин тєгєлдєр баримтууд
10. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны албан татвар төлсөн баримт-Татвар тєлєгч хувь хүний өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны 2%-ийн албан татвар тєлсєн баримт эсхүл түүний хуулбар
11. ТатварТөлөгчийн ОрлогоТатварын Бүртгэлийн дэвтэр
12. Ажлын газрын болон цалингийн тодорхойлолт-Тодорхойлолтод овог нэр , ажилласан хугацаа, албан тушаал, цалингийн дүн, суутгуулсан албан татвар мэдээллийг агуулсан байх
13. Орлого нотлох бусад баримт
Хувь хүний өмчилж байсан орон сууц худалдан авсан бол орон сууцаа худалдсан этгээдийн үл хєдлєх хєрєнгє худалдан борлуулсны  хоёр хувийн албан татвар тєлсєн баримтын хуулбарын авч үлдэх хэрэгтэй.

Та дараахь байдлаар татварын чөлөөлөлт эдэлнэ.

Иргэн Ж 1м.кв нь 450$ -ийн үнэтэй 80 м.кв талбай бүхий орон сууцыг амьдран суух зориулалтаар А компаниас 2007 оны 5 сард худалдаж авсан байна. Монгол банкнаас зарласан тухайн үеийн валютын ханш 1130 төгрөг байсан гэвэл байрны үнэ 40680.0 /36000$ х 1130₮/ мянган төгрөг болно.

Аймаг, дүүргийн татварын алба иргэн "Ж"-тэй албан татварын чөлөөлөлтийн тооцоог 2008 онд дараах зарчмаар хийнэ.

1.Иргэн Ж-гийн жилийн орлого 3600,0 мян.төг /300.0х 12 сар/
2.Улсад төлсөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 360.0 мян.төг
3.Иргэн Ж-гийн татвар ногдох орлого 3240.0 /3600.0-360.0/
4.Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 30000.0 мян.төг
5.Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (26760.0) мян.төг
6.2007 онд төлбөл зохих татварын дүн х
7.2007 онд төлсөн татварын дүн 324.0 мян. төг
8.2007 оны албан татварын +илүү, - дутуу + 324.0 мян.төг
9.2008 онд буцаан олгосон татварын дүн 324.0 мян. төг
10.2008 оны татварт суутган тооцсон татвар х

Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2009 онд дараах зарчмаар хийнэ.

1.Иргэн Ж-гийн 2008 оны жилийн орлого 5400.0 мян.төг /450.0 х 12 сар/
2.Эрүүл мэндийн болон НДШ 540.0 мян.төг
3.Татвар ногдох орлого 4860.0 мян. төг /5400.0 - 540.0/
4.Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 26760.0 мян.төг
5.Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (21900.0) мян.төг
6.2008 онд төлсөн татварын дүн 486.0 мян.төг
7.2008 оны албан татварын +илүү, -дутуу +486.0 мян.төг
8.2009 онд буцаан олгосон татварын дүн 486.0 мян.төг
9.2009 онд суутган тооцсон татвар х
10.Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/ 810.0 мян. төг

Аймаг, дүүргийн татварын алба иргэн Ж -тэй албан татварын хөнгөлөлтийн тооцоог 2010 онд дараах зарчмаар хийнэ.

1.Иргэн Ж-гийн 2009 оны жилийн орлого 6000.0мян.төг /500.0 х 12 сар/
2.Эрүүл мэндийн болон НДШ 600.0 мян.төг
3.Татвар ногдох орлого 5400.0 мян.төг
4.Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 21900.0 мян.төг
5.Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО (16500.0) мян.төг
6.2008 онд төлсөн татварын дүн 540.0 мян.төг
7.2008 оны албан татварын +илүү, -дутуу +540.0 мян.төг
8.2010 онд буцаан олгосон татварын дүн 540.0 мян.төг
9.2010 онд суутган тооцсон татвар х
10.Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/ 1350.0 мян. төг

Иргэн Ж гийн сарын цалин 2010, 2011, 2012, 2013 онуудад 500.0 мянган төгрөг хэвээр байсан мөн ЭМ болон НДШ төлөх хувь хэмжээ хэвээр мөрдөгдөж байсан гэж үзвэл :

2011 онд буцаан олгосон татвар өссөн дүнгээр 1890.0 мянган төгрөг,
2012 онд ----------------------------------------------- 2430.0 мянган төгрөг,
2013 онд ----------------------------------------------- 2970.0 мянган төгрөг,

болж 2014 онд татвар алба дараах байдлаар тооцоо хийж Ж-гийн татвар ногдох орлогоос чөлөөлөгдөх албан татварын тооцоо дуусгавар болно:

1.1. Иргэн Ж-гийн 2013 оны жилийн орлого 6000.0 /500.0 х 12 сар/
2.2. ЭМ болон НД-д төлсөн шимтгэл 600.0 мян. төг
3.3. Татвар ногдох орлого 5400.0 мян.төг
4.4.Татвараас чөлөөлөгдөх орлогын дүн 300.0 мян.төг
5.5. Чөлөөлөлт эдэлсний дараах ТНО 5100.0 мян.төг
6.6. Төлбөл зохих татвар 510.0 мян. төг
7.7. 2013 онд төлсөн татварын дүн 540.0 мян.төг
8.8. Албан татварын /+илүү/ , /-дутуу/ +30.0 мян.төг
9.9. 2014 онд суутган тооцсон татвар х
10.10. Буцаан олгосон албан татвар /өссөн дүнгээр/ 3000.0 мян.төг

Та дээд тал нь 3 сая төгрөгийн татварын буцаалт эдэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/02/07 103.57.94.43