8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол бөхөн бог малын мялзан төст өвчний голомтод шуурхай бүлэг ажиллаж байна

2017-02-07 10:03:00

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт зэрлэг амьтад, тэр дундаа монгол бөхөн бог малын мялзан төст өвчнөөр олноор хорогдоод байгаа.

Энэ нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Улсын Онцгой комиссын орлогч дарга, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 03-04-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан бол 04-05-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллалаа.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба, мэргэжилтэн Н.Жамьянхүү, ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга,  онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр,  Мал эмнэлэг, үржлийн газрын хэлтсийн дарга Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус ажлын хэсэг бөхөнгийн өвчлөл тархаад байгаа сумдад ажиллаж, аймаг, сумдын Онцгой комиссыг хуралдуулж, цаг үеийн мэдээлэлтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгсөн юм.

DSC_0286

Мөн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Майхан цахир, Баянбулаг багийн Тайны тохой, Мөрөн багийн Хонгор толгой, Чандмань сумын Тахилт багийн Тэсэгийн үзүүр, Баянхайрхан багийн Нурамт зэрэг газруудад байгуулсан сэг зэм устгалын цэгүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авах талаар мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл