Их хотын амьдрал энд өрнөж байгаа гэдгийг мэдрүүлэх мэт түгшмээр, яаарсан ,сандарсан байдлыг илтгэх нэгэн содон дуу бол түргэн тусламжийн машины дуут дохио энэ дууг сонсон хүн бүхэн л юу болсон бол яасан бол гэх бодлыг дотроо өвөртөлдөг бизээ. Сэтгүүлч миний хувьд энэхүү дуут дохиог сонсогцмоо түгжиж урд нь бөглөрч зогсож байгаа машинуудыг хараад замаа хурдхан чөлөөлж өгөөсэй гэж боддог уншигч та ч мөн тэгж боддог гэхэд эргэлзэхгүй байна.
Цаг, минут, секунтээр хэмжигдэх тэдний завгүй ажлын талаар сонирхож тэдэнтэй багахан ч гэсэн яриа өрнүүлэхсэн гэдэг бодлыг тээж явсаар 2015 оны 12-р сарын 24-ны энэ өдөр сэтгүүлч миний бие өглөөний 9 цаг 30 минутанд Яаралтай түргэн тусламж 103 дээр очиж сурвалжлага хийх тухайгаа нийслэлийн түргэн тусламжийн төвийн сургалтын менежер Б.Тэгшжаргал эмчид хэлсэн юм. Б.Тэгшжаргал эмч намайг дагуулан Нийслэлийн Яаралтай Түргэн Тусламж Төвийн дэд дарга доктор С.Ариунболд даргад танилцуулсан юм. С.Ариунболд дарга “Бололгүй яахав, хамтран ажиллахдаа баяртай байна. бидний ажил их л завгүй өрнөнө шүү. Харин чи дуудлага авсан газарт очоод зураг авах тал дээрээ анхаараарай дараа нь хүмүүс гомдол гаргадаг юм шүү” гэж надад товчхон зөвлөмж өглөө. Ингээд миний зорьж очсон хэрэг бүтэж оройн 18 цагаас ирж сурвалжлагаа авах боллоо.
Ингээд би оройн 17:30 минут гэхэд тус төв дээр ирлээ. Дөнгөж үүднээр нь оронгуут өөдөөс нэг эмч хурдалаарай гээд л хажуугаар өнгөрөв гэтэл цаанаас жижүүр эмч “Чи нөгөө сурвалжлагч уу? наад хоёртойгоо хамт яв” гэв. Би араас нь гартал эмч жолооч хоёр аль хэдийнээ машиндаа суучихсан хөдлөх гэж байв. Би “Хөөе түр хүлээж байгаарай би та хоёртой хамт явах юм” гээд л очтол Эмч “За наашаа суу! Аан чи нөгөө сэтгүүлч үү? яаралтай дуудлага ирсэн одоо ч замын түгжрэл эд байдаг үе яаж хурдхан очих вэ? гээд мэндлэхийн завдалгүй шууд л ажлаа ярьж эхлэлээ.
17 цаг 30 минут.
Дуудлага өгсөн хүмүүс их сандарсан байдаг. Биднийг яагаад алга болчихвоо гээд л ойлгохгүй үе их тохиолдог.
Одоо бид ямар дуудлага хүлээн авсан бэ? хаашаа явж байна гэхэд энэ дуудлага энэ оройн анхны дуудлага Чингэлтэй дүүрэг 11-р хороо Зүүн ард аюушын гудамжинд нийлээн алслагдсан хороололд очно. Өндөр настай хүн татаад бөөлжөөд байсан гэсэн дуудлага, мөн энэ хороонд өндөр настай хүн шээс нь гарахгүй байна гэсэн дуудлага авлаа.
Ер нь өвлийн улиралд манай төвийн ачаалал эрс ихэсдэг. Ялангуяа баяр ёслол болж байгаа энэ өдрүүдэд осол аваар, согтуу хүн гадаа хөлдөх, осгох, архаг хууч өвчтэй хүмүүсийн өвчлөлийн тоо эрс нэмэгддэг. Манай төв маш ачаалал өндөртэй ажиллаж байна. Шөнөдөө 300-аад дуудлага хүлээж авах нь хэвийн үзэгдэл ихэнх дуудлагын 10 орчим хувийг бага насны хүүхдүүдийн дуудлага эзэлдэг. Дуудлага хүлээж аваад 15-20 орчим минутын дотор очдог гэхдээ эд түгжрэлийн үед хугацаа хоцорч очих тохиолдол бий.
17 цаг 38 минут. /Багшийн дээд уулзвар/
Замын түгжрэлтэй үед жолоочдоо найдаад л нэг ч гэсэн жолооч зам тавьж өгөөсэй. Хурдхан л дуудлага өгсөн газарт очих юмсан гэж залбирдаг.
Нэг үеээ бодвол жолооч нарын ухамсар дээшлэж зам тавьж өгдөг. Өмнө нь бол хэцүү байсан мянга сигналдаж дууд дохио хангинуулаад ч нэмэргүй. Одоо бол соёлтой бидний ажлыг хүндэлж зам тавьж өгдөг. Гэвч яг одоогийнх шиг ийм түгшрэлтэй байгаа үед яах ч аргагүй байдаг. Хурдхан энэ түгшрэлээс гарах юмсан гээд л жолоочдоо найдаж, дуудлага өгсөн хүний бие яаж байгаа бол гээд их санаа зовдог.
Ингээд бид 8 орчим минут түгжрэл зогссон учраас урсгал сөрөн түгжрэлээс гарлаа.
Ахыгаа өвчнөөр алдсаныхаа дараагаас 7-р ангиасаа хойш эмч больё гэж бодсон
Миний ах намайг 7-р ангид байхад хатаагаа нь хүндрээд уужиг нь усжиж нас барьсан түүнээс хойш ер нь эмч больё гэж бодоод гэр бүл, ойр дотны хүмүүст эмч эмнэлгийн мэдлэгтэй хүн байх хэрэгтэй юм байна гэж бодоод энэ мэргэжлийг сонгосон. Яаралтай Түргэн Тусламж 103 төвд зургаан сар орчим дагалдан эмч хийж байгаад энэ төвдөө ажиллаж эхэлсэн. Манай төвийн хувьд дуудлагын эмч өөрөө бүх зүйлийг гардан хийдэг болохоор их зүйлийг мэдэж авна. Залуу хүний хувьд өөрийгөө дайчлан ажиллах хүсэлтэй энэ төвийн эмч болоод ажиллаж байна. Манай хамт олон сайхан шүү?
Аав минь хорт хавдараар саяхан өнгөрсөн. Тийм болохоор хавдартай хүнийг асарч байгаа хүмүүст өөрийнхөө хэмжээнд сэтгэлийн дэм, зөвөлгөө өгдөг.
Саяхан аав минь элэгний хорт хавдараар өнгөрөөд удаагүй байна. Уг нь өнөөдөр манай байгууллагын шинэ жил болж байгаа би ороогүй ээ! Аавын минь хоног дуусаагүй байгаа тиймээс шинэ жилдээ ороогүй дуудлагын ээлжинд гарч байна. Сүүлийн үед манай улсад хавдар өвчин их байна. Аавыгаа жил зургаан сар асарч эмчилгээ хийсэн боловч хэтэрхий оройтсон тул аварч чадаагүй /уйлав/
Өөрийн биеэр энэ зовлонг мэдэрсэн болохоор таних танихгүй хүмүүст өөрийнхөө хэмжээнд зөвөлгөө өгч хэрхэн яаж асрах, сэтгэл санааны хувьд ч зөвөлгөө өгнө. Хүнд ер хүн илүүдэхгүй шүү дээ.
18 цаг 15 минут /100 айл уулзвар түгжрэв /
Гэр хороололын уулан дээр амьдардаг. Айлруу очиход машин гарахгүй газар бол буугаад гүйнэ дээ.
Дуудлага хүлээж авчихаад гэр хорооллын уулан дээр амьдардаг айлд очиход хамгийн хэцүү байдаг. Машин гарахгүй газарт хүнээр тосуулж байгаад гүйгээд л явна. Халтирчих гээд айлын нохой дайрана. Ер нь өвөл бол хэцүү шүү. Заримдаа гадаа хүйтэн нөхцөлд ажиллана.
Сандарсан хүмүүс гэрээ тодорхой зааж өгч чаддагүй "Хоёр ацтай шонгийн хажуугаар ороод яв" гэж хэлнэ. Хаягжилт маш муу байдаг.
Түгжирэлээс арай хийж гараад айлаа олох гэж бас цаг алдах үе байдаг. Сандарсан хүмүүс тодорхой хаягаа зааж өгч чаддаггүй. Хаягжилт огт байхгүй гэр хороолол их байдаг. Тухайлбал Дарь-Эх, Бага хайрхан гэх зэрэг газрууд ямарч хаяггүй байдаг. Тиймээс танайхыг олохгүй байна гээд орхиод явалтай биш яаж ийж байгаад айлаа олох гээд л дуудлага өгсөн хүмүүсрүү залгаж асууна. Ямар сайн даа л хоёр ацтай шонгийн хажуугаар ороод яв гэж хэлнэ. Аль шонг гэж явах вэ дээ? Ер нь Жолооч маань хаана очих хаагуур явах чиглэлээ сайн мэдэж байх хэрэгтэй заримдаа бүр олон жил явсан туршлагатай жолоочруугаа залгаж асуудаг тэр нь их амар байдаг. /инээв/
18 цаг 30 минут /Баянбүрдийн тойрог/
Сэтгэлээс огт гардаггүй зүрх зүсэм дуудлага бол 5 настай хүүхэд хашаанд зоогдсон дуудлага байсан
Түргэн тусламжийн төвдөө орж ажлаад удаагүй байсан. Тэр үед 5 настай хүүхэд сараалжан хашаанд зоогдсон гэдэг дуудлага хүлээн авсан. Тэр дуудлага дээр маш хурдан очсон. Жоохон хүүхэд цээжээрээ төмөр сараалжин хашаанд нэвт сүлбэгдсэн байсан. Их сандарч ээлжийн ахлах эмчрүүгээ залгаж одоо яах вэ? гэж асуусан гэтэл “Чи наанаасаа ч хүнд газар очно чи юу хийхээ мэдэж байгаа” гээд утасаа залгав. Би үнэхээр л энэ мэргэжлийг сонгосон хойно надад хэн туслах вэ дээ гэж бодоод өвчин намдахаах тариа тарьсан хэрэгтэй бүхэл эм тариагаа хийж өгмөөр санагдаж байсан. Бидэнтэй хамт цагдаагийнхан, онцгой байдлынхан ирсэн байсан. Хашааны төмрийг нь хоёр талаас нь тайрч хүүг гэмтэлтийн эмнэлэгрүү хүргэж өгсөн. Тэр хүүхэд “ Эгчээ энэ төмөр намайг аймар өвтөгөөд байна” гээд л байсан. Дараа нь хүүг асуусан нас барьсан гэсэн тэр миний сэтгэлээс огт гардаггүй дандаа боддог. Бага насны хүүхдүүд бэртэж гэмтэхдээ хаана нь яаж өвдөж байгаагаа хэлж мэддэггүй гэнэ байдаг. Том хүмүүс бол ийм тийм зовиуртай байна гэж хэлдэг.
Арван жилийн хүүхдүүд зам хөндлөн гарахдаа чихэвч зүүхгүй байх хэрэгтэй.
Өвөл зун гэлтгүй хүүхдүүд замын хөндлөн гарахдаа чихэвч зүүж яваад машин синалдаж байгааг сонсохгүй осолд орох нь сүүлийн үед их байгаа. Тиймээс замаар гарахдаа чихэвч зүүхгүй байхыг хүүхдүүддээ анхааруулж байна.
18 цаг 34 минут /Зурагт хуучин эцэс/
Өндөр настай хүн татаад бөөлжиж байна гэсэн дуудлага буцаагдав.
Бид дуудлага өгсөн айлын ойролцоо ирж яг хаагуур орж очих талаар дахин лавлаж асуухаар эмч залгав гэтэл ирэхгүй удаад байхаар нь өөрсдөө эмнэлэгрүү авч явсан гэлээ. Эмч уучлалт гуйн зам түгжрэлтай байсан тухай тайлбарлав.
Ингэж дуудлага буцаагдах тохиолдол нийлээдгүй гардаг. Иргэд дуудлага өгчихөөд эмнэлэгрүү өөрсдөө авч явж байгаа тухайгаа огт хэлдэггүй. Уг нь дуудлагаа буцаалаа гээд хэлж байвал бид дараагийн дуудлагаруугаа явахад амар байдаг. Бид нар хуулийн бичиг баримт үйлддэг тул худлаа бичиж болохгүй яагаад дуудлага буцаагдсан хэн гэдэг хүн ямар шалтгаанаас дуудлагаа буцаасан талаарх тэмдэглэлийн нарийн хөтөлдөг хэрэв дуудлага буцааны дараа ямар нэгэн асуудал гарвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ? гээд их нарийн нягталдаг. Ийм үе гарна шүү. Одоо дараагийн дуудлагаруугаа явья. Мөн л өндөр настай хүн шээс нь гарахгүй байгаа гэсэн дуудлага байгаа.
18 цаг 45 минут
Өгсүүр өөд машин гарахгүй машинаа түрэв
Өмнөх дуудлага буцаагдсан учраас дараагийн айлруу явлаа. Их өгсүүр газар учраас машин гарах болов уу? яах бол гэж эмч жолооч хоёр хоорондоо ярилцалаа. Маш өгсүүр дээрээс нь халтиргаатай байсан учраас машины дугуй хий эргэж гарахааргүй боллоо. Дуудлага өгсөн айлын хүн хашаанаасаа гарч ирээд машин түрэв мөн гудамжинд явж байсан жижиг тэрэгний жолооч, эмч сэтгүүлч миний бие хамтдаа нийлээн түрсэний дараа машинаа гаргаж чадлаа. Эмч машин дээшээ гармагц машинаас цүнхээ аваад айлруу гүйж оров.
Айлын хүмүүс ямар хурдан ирэв ээ. Манай энд машин гарахад хэцүү шүү. Манай ээж одоо 70 настай хэвтэрт байгаа өчигдөрөөс хойш огт шээсэнгүй гэлээ.
Эмч за үзье гээд Сайн байна уу? Эмээ бие нь яаж байна гээд л даралтын нь үзэж цээжингийн чагнаж үзээд уушигны хорт хавдартай юу гээд л шууд хэлэв. Тийм ээ манай ээж уушигны хорт хавдартай уг нь хэвтэрт ороод удаагүй байгаа ойрноос огцом бие нь муудаад шээс нь гарахгүй байна гэв. Хорт хавдар нь хүнд шатандаа орсон учирсан хөнгөвчлөх эмчилгээ хийж өгье. Шээс нь огт гарахгүй байгаа юу? Гуурс суулгаж өгдөг юм билүү гэв. Гэвч хавдар хэвлийн хөндийд тарахсан учир гуурс суулгах боломжгүй болжээ гээд хэдэн эм тариа бичиж өгөөд уулзуулах ойр дотны хүмүүс байгаа бол эртхэн уулзууллаарай их муудаад байвал давтан дуудлага өгч болно шүү гэж хэлэв.
19 цаг 10 минут /Баруун 4 зам түгжрэв/
Эмч жолооч хоёртойгоо танилцсан нь
Уншигч та анзаарсан бол өнөөдрийн түргэн тусламжийн сурвалжлаганд явж байгаа бид гурав дуудлага хүлээн авсанаас хойш тухтай танилцаж нэрээ мэдэлцэж амжаагүй явжээ. Аргагүй л завгүй ажлынхаа халуун ярианд орсоных болов уу? мөн л замын түгжрэлд зогсох зуураа ийнхүү бид гурав албан ёсоор танилцав.
Өнөөдрийн түргэн тусламжийн дуудлагын ээлжинд сэтгүүлч надтай хамт явж байгаа Түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчийг С. Сарнай гэдэг, харин түргэн тусламжийн төвийн жолоочийг О.Баатар гэдэг танилцах хүртлээ. Жолоочоо, Эмчээ, Сэтгүүлчээ гэж хэн хэнийгээ дуудаж байсан бид гурав нэрээрээ дуудаж яриагаа өрнүүлж түгжрэл дундуур дараагийн дуудлагаруугаа дуут дохиогоо хангинуулан явлаа.
Замын түгжрэлээс хурдан гарахад Замын цагдаа нар маань их тусалдаг.
Замын түгжрэлд дуут дохиогоо асаагаад зогсож байхад Замын цагдаа нар маань тэр эгнээг эхлээд явуулж өгдөг. Сүүлдээ бүр нэг өдөр ээлжинд гарч байгаа замын цагдаа нараа бүр танидаг болчихсон баярлалаа гээд гараа өргөж мэндлээд л өнгөрдөг. Заримдаа их түгжрэлтэй үед хаагуур явах уу? гэж утасаар асуудаг. Дараа нь энд тэнд энгийн хувцастай таарахаараа юу билээ гээд л өнгөрнө. Замын цагдаа нартаа баярладаг шүү.
19 цаг 40 минут / 25-р эмийн сан түгжрэв /
Дуудлагын эмч согтуу хүмүүсийн дуудлага дээр очоод зодуулсан тохиолдол байдаг.
За бидний дараагийн дуудлага Баянгол дүүрэг 22-р хороонд согтуу хүмүүс байна. Гараа эсэгсэн цус алдсан гэсэн дуудлага байна. Ер найз нөхөд, эхнэр нөхөр, гээд хүмүүс архи уусанаасаа болж хоорондоо муудалцах зодолдож бэртэх, гэмтэх зүйл их гарна. Тэгээд л тэр согтуу хүмүүс хүн үхэх гэж байхад ямар удаан явж ирдэг юм гээд л их аймар шүү. Машинаа цоожлоод жолоочтойгоо хамт орно. Манай түргэн тусламжийн төвийн дуудлагын эмчийг зодсон тохиолдол гарч байсан.
20 цаг 15 минут
Гараа эсэгсэн гэдэг дуудлага дээр очив
Дуудлага өгсөн айлд очиход 20 настай эрэгтэй, аавыгаа архи ууссанд уурлаж шилэн хаалга гараараа цохиж халагласан учир баруун гар нь шилэнд зүсэгдэж хэд хэдэн оёдол тавих болсон тул ГССҮТ-рүү авч явав. Эмч ямар учраас яагаад ийм зүйл болсон тухайхаа асууж хүүд дахин өөрийгөө ингэж гэмтээж бэртээхгүй байх талаар тайлбарлаж хэлэв.
20 цаг 35 минут / ГССҮтөв /
Гараа гэмтээсэн хүүг эмч С.Сарнай ГССҮТөвд хүлээлгэн өгөв.
20 цаг 44 минут
Байгаа материалаа ашиглаад яаж түргэн тусламж үзүүлэх вэ? гэж боддог. Бүр 50-ын гялгар уут тал дундуур цус алдсан хүнийг гэмтэлт хүргэж өгч байсан
Энэ хүүгийн шарах бас гайгүй байна гэхдээ оёдол хийлгэх хэрэгтэй. Өмнө зодолдож байгаад толгойгоо хагалуулсан гэдэг дуудлага хүлээн аваад очсон их цус алдаж байсан боолт хийсэн ч тогтохгүй нэвтрээд гэхээр нь 50-ийн шар гялгар уут углаад явсан уутны тал дундуур цустай эмнэлэгт очиж байсан. Тэр үед Яаралтай түргэн тусламж орж байсан багш юу гэж хэлж байлаа? Тэр бүхэн толгойд орж ирж хамгийн ойр байгаа материалаа хэрхэн ашиглаж яаралтай түргэн тусламж яаж үзүүлэх билээ? гээд л уут углаад аваад явсан даа.
20 цаг 50 минут /хороололын эцэс/
Толгой эргэж дотор муухай оригсон эмэгтэйн дуудлага хүлээн авлаа.
21 цаг 10 минут
Дуудлага өгсөн айлдаа оров. Эмч дархалтыг нь үзэж ямар зовиур байгаа талаар асууж эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэгтэй таны бөөр өвдөг бололтой үзүүлэх шаардлагатай, даралт жаахан өссөн байна гээд даралтны эм өгөв. Дуудлага өгсөн иргэн нойр хүргэхгүй байна нойрны эм талыг ч гэсэн өгөөч гэв. Эмч нойрсуулах, тайвшируулах эмийг хамаагүй бид өгч болохгүй хортой эмийн жагсаалтанд орсон эм түргэн тусламжинд байдаггүй эхний ээлжинд эмнэлэгт үзүүлж шаардлагатай эмчилгээ хийлгэх хэрэгтэй гэв.
21 цаг 25 минут
Одоо манайхан шинэ жилээ тэмдэглээд гоё байгаа байхдаа. Надруу залгасан байна.
Шинэ жилдээ орох гэж байгаа юм шиг бүх зүйлээ бэлдчихсэн бүр даашинзаа ажил дээрээ авчирсан байсан гэхдээ ороогүй ингээд ээлжинд гараад явж байна. Ажлаа хийгээд явж байхад бахархамаар гоё байдаг юм аа. Тэгээд ч аав маань өнгөрөөд удаагүй байгаа болохоор шинэ жилдээ орьё гэж бодоогүй өнөөдөр хамт ээлжинд гарч байгаа хүмүүс догдлоод л байсан. /инээв/
21 цаг 30 минут
Охин маань эмнэлгийн таних тэмдэг хараад энэ танай ажил тээ гэж хэлдэг.
Миний охин одоо 4 настай манай нөхөр оюутан сурж байгаа. Нэг дүү маань бас оюутан, нэг нь сурагч миний ээж охиныг минь хардаг. Ар гэрийн бүх зүйлийг нөхөр, ээж хоёр маань зохицуулдаг. Охиныхоо төрсөн өдөр, хүүхдийн баяраар хамт байж чаддаггүй. Орой охин маань залгаад өнөөдөр ирэх үү гэж байна лээ. Ээж нь ажилтай байна гэсэн маргааш өглөө эрт ирээрэй гээд утасаа салгасан. Эмнэлгийн машин, эмийн сангийн таних тэмдэг хараад энэ танай ажил тээ гэж хэлдэг шүү.
21 цаг 40 минут /
Анхны төрөгч 3 минутын зайтай өвдөж байна. Дуудлага хүлээн авлаа.
Эмч дуудлага өгсөн айлруу залгаж яг хаагуур явж очих замаа асууллаа. Бас л их сандарсан хүн байна. Замаа тодорхой зааж өгч чадахгүй байгаа тул бид урдаас тосож ав гээд хэсэг хүлээв. Удалгүй нэг машин гэрлээрээ дохин нэг ах шууд л бидэн дээр ирээд энэ өөд машин явахгүй зүүн талаар нь тойрч явья араас нь дагаад яв гэв. Бид араас нь дагаад явав. Нилээн тойрсон болохоороо ч тэр үү? Бид бараг 20 минут өгсүүр өөд өгсөж байж эргэх боломжгүй нарийн гудамжинд тулж ирлээ. Түүнээс хойш эмч маань цүнхээ аваад гүйж айлруу оров. Анхны төрөгч 20 настай маш хүчтэй өвдөлтэй байна. Хоёр хуруу нээгдсэн байна. Өвдөлт энэ хэвээрээ үргэжилвэл хэдий харьяаа эмнэлэг нь биш ч гэсэн “Эх нялс” ойрхон тул “Эх нялс”-руу авч явах талаараа жижүүр эмчтэйгээ утасаар мэдэгдэв. Төрөгчийг машиндаа оруулж аваад шууд хөдлөв.
22 цаг 30 минут / Гандан /
Төрөх хүн тээвэрлэж яваа үед дуут дохио дуугарагдагүй. Эх ураг хоёр цочирдог.
Ард төрөх эмэгтэй ёолж эмч маань гарыг атгаж тайван битгий хүчил гээд л Сэтгүүлч миний бие төрөх гэж өвдөж байгаа хүнийг анх удаа харсан болохоороо тэр үү? мөн л сандарч жолооч ахдаа дуут дохиогоо асаагаад хурдхан явья гэв.
О.Баатар жолооч “Төрөх эмэгтэй хүн тээвэрлэж яваа үед дуут дохио ажлуулж болохгүй ээ. Ураг, эх хоёр цочирддог юм” гэлээ би энэ машинууд битгий л түгжирээд зогсчихоосой гэж бодож байв.
Эмнэлэг орох замдаа эмч төрөгчийг аль болох тайван хамараараа амьсгаагаа ав, хэтэрхий битгий хүчилж дүлээрэй эмнэлэг ортолоо жаахан тэсээрэй, гээд өвдөлтыг нь аль болох мартуулах гэж байна уу? гэлтээ янз бүрийн зүйл асууж зөвөлгөө өгсөөр “Амаржих өргөө” нэгдүгээр төрөх эмнэлэгт ирлээ.
Төрөгч өөрөө анхны төрөлт, гэр бүлийнхэн анхны зээ хүүхдээ хүлээн авах гэж байгаа тул гэрийнхэн нь ихэд сандарч яах учираа олохгүй эмч болон машиныг хэдэн хэдэн удаа тойрон гүйж байлаа.
23 цаг 05 минут
Жижүүр эмч хуваарлалтай сайн хийсэнээр бид шуурхай ажиллаж чаддаг.
Бидэнд ер нь мэдэх мэдэхгүй зүйл гарна. Тэр үед жижүүр эмчрүүгээ залгаж асуух зааварчлагаа авна. Өнөөдөр жижүүр эмчээр н.Батсүх эмч гарч байгаа их туршлагатай эмч шүү. Нэг шөнөдөө 400-500 дуудлага хүлээн аваад түргэн тусламжинд яваа бидэн лүү хуваарлаж одоо тийшээ яв ингэ тэг гээд л зааварчилгаагаа сайн өгдөг. Манай хамт олон ч үнэхээр бахармаар хүмүүс л ажилдаг даа. За тэгээд эмч, жолооч хоёр нэг сэтгэлээр нэгдэж авсан дуудлагатаа аль болох хурдан очиж үйлчилгээ үзүүлэх гэж цаг минут секунтэй уралдаг шүү.
23 цаг 10 минут / дараагийн дуудлага хороололын эцэс /
Энэхүү дуудлага сэтгүүлч миний хувьд сүүлийн дуудлага болж байгаа ч түргэн тусламжийн ээлжийн Эмч, Жолооч хоёрын дараагийн дуудлага байлаа. Энэ хоёр маань өглөөний 8 цаг 30 минут хүртэл дуудлагаа хүлээн авч үйл явдалаар дүүрэн эх хотынхоо төв, гудамж, хороогоор хэд л бол хэдэн удаа тойрон явж өвдөж, шанлаж буй хэн бүхэн дээр хоёргүй сэтгэлээр туслахийн төлөө яваа дуут машины эзэд юм. Хүн бүхний ажил өглөөний 8 цаг 30 минутанд эхлэж оройн 18:00 цагт дуусдаг бол эдгээр дуут машины эзэдийн хувьд оройн 18 цагт ажиллана эхлэж хэзээ ажлаасаа буух цаг нь тодорхойгүй билээ. Яасан ч их дуу гаргаж, яасан ч их яаардаг машин бэ? гэж та бүү бод дуут дохио нь хангинах тусам дуудлагын жолооч эмч хоёр бидэнд өргөсөн тангарагаа биелүүлэхээр яваа нь тэр билээ.
Эмч жолооч хоёр эгэлгүй баатарууд мөн билээ.
Сурвалжлагын багт:
Түргэн тусламж 103 дуудлагын эмч: С.Сарнай
Түргэн тусламж 103 жолооч: О.Баатар
Сэтгүүлч: Д.Дорждэрэм