8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын тогооч нар олон улсын тэмцээнээс зургаан медаль хүртжээ

2017-02-07 11:46:12

Монголын мастер тогоочдын холбооны гишүүн Р.Батбаатар тэргүүтэй тогооч нар Турк улсын нийслэл Истанбул хотноо болсон “Дэлхийн мастер тогооч” тэмцээнд оролцож зургаан медаль хүртжээ.

Тус тэмцээнд дэлхийн 30 гаруй орны 2000 гаруй мастер тогооч оролцсон байна. Манай тогоочдоос дэлхийн тогооч нарын холбооны гишүүн шүүгч, Монголын тогооч нарын холбооны дэд ерөнхийлөгч Р.Батбаатар, мастер тогооч Ж.Отгонпүрэв, Б.Баттулга, Ц.Мэнджаргал нар ур чадвараа сорин оролцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Тунгаа
Ямар мундаг юм бээ. Та бүхэнд талархал илэрхийлье. Улам их амжилт хүсье
2017/02/07 202.179.26.226