Казахстан улсад дэлхийн оюутны өвлийн “Универсиад” наадам өндөрлөх шатандаа ороод байна.Өнөөдөр тус тэмцээний тэшүүрийн 500 метрийн эмэгтэйчүүдийн ангилалд манай тамирчин А.Зул 29 дүгээр байрт орлоо.Тэрээр тус зайг 85 секундэнд туулснаар Монгол Улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчилсэн юм. Тус зайн өмнөх дээд амжилтыг залуучуудын өвлийн олимпийн наадмын алтан медальт Б.Сумъяа эзэмшиж байв.
Тэшүүрийн улсын рекордыг А.Зул шинэчилэн тогтоожээ
2017-02-07 12:09:22