8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол улсын хил зөрчсөн Хятад иргэнийг тагнуулын байгууллага шалгаж байна

2017-02-07 12:20:00

Өнгөрсөн ням гаригт Замын-Үүдийн боомтоор БНХАУ-ын дугаартай “Прадо-150” машин хил зөрчин орж ирснийг хилчид, цагдаа, тагнуулынхан хамтран саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр уг машинтай этгээд Монголын хилээр нэвтэрч, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүдийн сумаас хойш 30-40 км зугтаажээ. Энэ талаар өөр нэг эх сурвалж хил зөрчигч машинтайгаа монголын хилийн торон хаалтыг дайрч орж ирсэн тул хилчид саатуулж чадалгүй Зам-Үүд сум руу алдсан. Улмаар сум дундын цагдаагийн хэлтсийнхэн, хил хамгаалах алба, тагнуулынхан хамтран саатуулж, шалгаж эхэлсэн гэлээ. Хил зөрчигч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ын Шилийн гол аймгийн Л.Ж гэх иргэн бөгөөд ямар шалтгаанаар хил зөрчих болсон шалтгаанаа тайлбарлаж чадахгүй байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл