8o
Улаанбаатар хот
mobile menu

Вьетнам улс цахим виз нэвтрүүлэв

2017-02-07 13:07:05

 

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар тус улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэлх хоногоор зорчих 40 улсын иргэд, түүний дотор Монгол Улсын иргэдэд цахимаар виз олгох туршилтын үйлчилгээг 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэх шийдвэр гаргажээ.

Вьетнам улсад аялах хүсэлтэй иргэд https:www.immigration.gov.vn хаягаар цахим мэдүүлгийг үнэн зөв бөглөж, хүчин төгөлдөр паспортын хувь хүний мэдээлэлтэй хуудсыг хуулбарлан оруулах бөгөөд визний 25 ам.долларын хураамжийг шилжүүлснээр тухайн виз мэдүүлэгч иргэн мэдүүлгийн нууц дугаар хүлээн авна. Вьетнамын Цагаачлалын алба  гурав хоногийн дотор мэдүүлгийг хянан үзэж, цахим виз олгоно. Харин виз олгоогүй тохиолдолд мэдүүлгийн 25 ам.долларыг буцаан олгохгүй юм байна.

Цахим визтэй иргэд тус улсын агаарын 8 боомт, хуурай замын 13, усан замын 7, нийт 28 хилийн боомтоор нэвтрэх боломжтой ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл