8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Энхтүвшин: Салбарын сайд нь иргэдийн өвчин зовлонгоор улс төр хийж байгаа нь харамсалтай

2017-02-07 14:55:00

“Оном” сан болон Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл ТББ хамтран өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Хуралд "Оном" сангийн ТУЗ-ын дарга Д.Наранбаатар, Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин, Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөлийн гишүүн Б.Баярчимэг нар оролцсон юм. Тэд  АНУ-аас хандиваар орж ирж буй элэгний “Харвони” эмийг улстөржүүлж зөвхөн Архангай аймгийнханд өгсөн нь иргэдээ ялгаварлан гадуурхсан шийдвэр боллоо, эмээ авах мөнгөгүй, өвчиндөө шаналж буй иргэдэд шударгаар өгөхийг иргэдийн төлөөлөл шаардав.

Өнгөрөгч 2015 онд хийсэн судалгаагаар элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр, Архангай аймаг хамгийн бага үзүүлэлтэй байсан байна. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын дарга болсон мэт авирлаж, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж тусламжаар орж ирж буй 1000 тун буюу 3000 хайрцаг Харвони эмийг аймгийнхандаа өгсөн нь нутаг ус, жалга довны ялгаа гаргаж иргэдэд тэгш бус хандаж байгааг гэдгийг онцолж байсан юм.

Монголд гепатит С вирусын идэвхтэй халдвартай 130 мянга орчим, нэн тэргүүн ээлжид эмчилгээнд хамруулах шаардлагатай 52.5 мянган иргэн байдаг аж. Гэтэл өвчлөл өндөр аймгуудад биш өвчлөл багатайд нь дургүйцэж байв.  Олон мянган хүн элэгний “С” вирусийн эм авах гээд чадахгүй байхад ганц аймгийн иргэдийг бусдаас илүү үзэх нь иргэдээ ялгаварлан гадуурхсан хэлбэр гэж элэгний В, С вирустэй, энэ төрлийн хавдраар өвдөн, шаналж буй иргэдийн төлөөлөл онцолж байсан юм.  Мөн "салбарын сайд нь иргэдийн өвчин зовлонгоор улс төр хийж байгаа нь харамсалтай байна" хэмээн Өвчтөн нийгмийн төлөөлөлийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Энхтүвшин хэлсэн юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл