8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэтгэл сэртхийлгэж, нийгмийг цочроосон 10 гэмт хэрэг

2015-12-24 08:43:00

Алдаа оноотай,  дуулиан шуугиантай 2015 он улиран өнгөрч 2016 он айлчлан ирж байна. Энэ жил монголчууд бид түүхий хуудсаа  илүү зузаан болгосон он жилүүд түүх болон үлдэж байна. Улиран өнгөрч байгаа 2015 он сайн сайхан мэдээлэлээр дүүрэн байсан  ч сайны хажуугаар саар гэгчээр  таагүй үйл явдалууд мөн л их гарлаа. Манай chuhal.mn сайт оны онцлохуудыг нэрлэж байгаа. Энэ удаад таагүй ч гэсэн энэ онд болсон Сэтгэл сэртхийлгэсэн 10 үйл явдалыг нэрлэж байна.

4 настай охиноо хөнөөсөн Т.Цогт, Г.Маралмаа нар 22 жилийн ял эдэлнэ

Энэ оны хоёр дугаар сард дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ  гарт амиа алдсан гэх сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарсан. Хэргийг эргэн сануулахад , Энэхүү аймшигт хэрэг өнгөрсөн оны хоёрдугаар сарын 21-ний өдөр гарсан. Ээж, аавынхаа хайранд өсч, эрхэлж нялхрах насандаа томчуудын “тэнэг″ үйлдлээс болж биендээ даамгүй хүнд нөхцөлд тарчилсаар энэ хорвоог орхисон нь олон нийтийг бухимдуулж байсан. Тэд дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан Анхан шатны шүүхээс тус бүр 24 жилийн хорих ял аваад байсан Т.Цогт, Г.Маралмаа өршөөлийн хуульд хамрагдаж 2 жил хасагдаж 22 жилийн чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх болсон. Хэрэгт шалгагдаж байх хугацаанд  Г.Маралмаа жирэмсэн байсан бөгөөд  III амаржих газарт амаржиж 3 кг 100 гр охинтой болсон.
 

17 жилийн дараа С.Зориг агсаны гэргий Д.Булганыг баривчлав

2015 оны арваннэгдүгээр сарын 17. Ардчиллын алтан хараацай С.Зориг агсан амь насаа бусдын гарт алдаад 17 жил өнгөрч буй байна. Гэтэл энэхүү өдөр түүний эхнэр Д.Булганыг баривчлан хорьсон билээ. Түүнийг С.Зориг агсаны амиа алдсан хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх хардлага нийгэмд үүсээд байна. Гэхдээ албаны хүмүүс түүнийг ямар үндэслэлээр баривчилсан гэдгээ задлахгүй байгаа юм. Д.Булганыг саатуулан хорьсноос хойш сар гарангийн хугацаа өнгөрөөд байна. Саатуулах газар байгаа Д.Булганы биеийн байдал мууджээ. Гэвч нууцын зэрэглэлтэй хэрэгт холбогдсон гэх түүнийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй байгаа аж.

Гэр бүлийн зургаан хүнийг шатаасан хэрэг гарсан

Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр нийгмийг цочирдуулсан нэгэн хэрэг гарсан. Чингэлтэй дүүргийн XIV хороонд гэр бүлийн маргаанаас үүдэн өш хонзонгийн сэдэлтээр гэр бүлийн зургаан хүнийг гэрт нь шатаасан онц ноцтой хэрэг гарч олныг цочирдуулсан. Хохирогчид 60-95 хувийн түлэгдэлтэй эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан ч тав нь шархаа даалгүй амиа алдаж, 80 хувийн түлэгдэлтэй том хүү нь үхэлтэй олон хоногийн турш тэмцэлдсэн ч шархаа даалгүй амьсгал хураасан билээ.  Харин гал тавьсан гэмт хэрэгтэнийг Н.Наранбаатар гэдэг.

Хууль сахиулах ёстой Цагдаагийн албан хаагчид хүний амь хөнөөв

Дэлхийн аль ч улс оронд Хууль сахиулах байгуулагын ажилтанууд, албан хаагч нар ёс зүй, хууль эрх зүйн өндөр боловсролтой байх ёстой билээ.  Аравдугаар сарын 9-ний баасан гаригт Налайх дүүргийн 6-р хороо, “Горхи-Тэрэлж” амралтад Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн 19 албан хаагч амарч яваад нэгнийхээ амь насыг хөнөөсөн. Цугтаа амарч явсан хошууч Х-ийн амь насыг хамт ажилладаг ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтан Ө хөнөөсөн бөгөөд уг хэрэг мөн л согтуугаар маргалдсаны улмаас гарчээ.

С.Эрдэнэ өөрийгөө шатаалаа

Өнгөрсөн арваннэг дүгээр сард Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатаасан хэрэг гарсан. Тэрбээр хэвлэлийн хурал хийж байхдаа өөрийгөө шатаасан бөгөөд энэ хэрэг иргэдийг маш ихээр цочролд оруулсан. Одоогоор С.Эрдэнэ БНСУ-д эмчлүүлж байна.

70 настай эмээг хоолойг нь хэрчиж, бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж авч зугтав

Өнгөрсөн наймдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суудаг өндөр настай эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагад "Гэртээ ганцаараа амьдардаг, 70 настай эмэгтэй ор сураггүй алга болчихлоо. Гэртээ нохой нь хуцаад байна” гэх дуудлага ирсэн бөгөөд  дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газар очиход талийгаачийг онц хэрцийгээр буюу хоолойг нь хэрчиж хөнөөгөөд, эд зүйлсийг нь аваад явсан байсан. Сэжигтэн Б нь 1991 онд Герман улсад төрсөн 24 настай эрэгтэй байсан. Хэргийн газраас бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгж, гар утас, дөрвөн ширхэг түлхүүр, хутга зэрэг алдагдсан бөгөөд алдагдсан гар утас, хутга зэргийг олсон бөгөөд бриллиантан шилтгээтэй шар өнгийн метал бөгжийг зарж борлуулсан болох нь тогтоогдсон.  Сэжигтэн хэргийн газраас зугтсан ч цагдаагийн байгууллагынхан 92 цагийн дараа түүнийг баривчилсан бөгөөд, сэжигтэн нийслэл хотын иргэн бөгөөд 24 настай эрэгтэй байв.

Ах дүү 2 банк дээрэмдэж, 424 сая төгрөг авав

Кинон дээрээс хардаг банк дээрэмдэх гэмт хэрэг манай улсад гарсан. Тодруулбал, Энэ сарын эхээр төрсөн ах дүү 2 Худалдаа хөгжлийн банкны Таван шард байрлах салбарт халдаж, 424 сая төгрөг дээрэмдсэн. Хэргийг Эрдэнэт хотын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй төрсөн ах дүү хоёр болох 1992 онд төрсөн Э, 1985 онд төрсөн Б нар үгсэн тохиролцож үйлдсэн нь тогтоосон. “Хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад их хэмжээний өрөнд орсноос банк дээрэмдсэн” хэмээх мэдүүлгийг эхний байцаалтаараа өгсөн ах, дүүс өөрсдийн байр, машинтай боломжийн амьдралтай байсан гэдэг нь тогтоогдсон байна. Тэднийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна.

Эмч нарын буруугаас болж эх, хүүхэд эндсэн хэрэг гарлаа

Мөн энэ онд олон хүний сэтгэлийг эмзэглүүлсэн эх, нярайн эндэгдэлийн хэрэг гарсан. Энэ хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын сүүлээр гарсан бөгөөд Эмч нарын буруугаас болж эх, хүүхэд эндсэн. Эх сурвалжийн хэлж буйгаар эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн юм. Одоогоор мөрдөн байцаалтын үргэлжилж байна.

Сэтгэцийн өвчтэй ээж нь хоёрхон настай хүүгээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарлаа

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд энэ сарын 21-нд хоёр настай хүүгийнхээ хоолойг хэрчиж, хөнөөсөн хэрэг гарчээ. Сэжигтэн эмэгтэй Д 36 настай, сэтгэцийн өвчтэй нэгэн аж. Тэрбээр хүүхдээ хөнөөгөөд, дараа нь өөрийгөө ч бас хутгаар гэмтээсэн байна. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж байна. Төрүүлсэн хүүхдээ хөнөөсөн хэрэг өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан билээ. Тухайлбал, 37 настай Ж гэх эмэгтэй мөн л сэтгэцийн өвчтэй. Тэрбээр 2013 оны аравдугаар сард Төв аймгийн Батсүмбэр суманд гурван настай охиныхоо толгойг таслан цогцсыг нь сугавчлаад гудамжаар явж олон хүнийг цочирдуулсан юм.

Төрийн албан хаагч  Б.Ханбаатар зэрлэгээр нэгэн эмэгтэйг хүчилхийлэв

Өнгөрсөн есдүгээр сард Баянчандмань сумын Засаг даргын тамгын газарт малын эмч хийдэг Б гэх 26 настай бүсгүйг хуралд сууж байх үед нь Засаг даргын орлогч Б.Ханбаатар, Тамгын газрын дарга Г.Ариунболд нар дуудсан байна. Тэд малын эмч бүсгүйг "малын гоц халдварт өвчин гарсан" гэх нэрийдлээр хууран, унага тамгалах найранд аваачсан бөгөөд дээрх хэрэг манджээ. Төрөө засах байтугай доодохоо ч захирч чадахаа байсан Засаг даргын орлогч Б.Ханбаатар бүсгүйг машинаар авч яван, хүчирхийлсэн аймшигт хэрэг гарсан. Өдгөө сэжигтэн Б.Ханбаатар хоригдож байгаа бол хохирогч эмэгтэй Б-гийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд олон хоног үхэлтэй тэмцэлдэн эмнэлгийн орон дээр тарчилж хэвтсэний эцэст бага зэрэг дээрдсэн. Гэсэн хэдий ч дахин хоёр хагалгаанд орохоор болсон байна. Мөн түүнд хийх хагалгаа нь өндөр зардалтай бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл тэргүүтэй гишүүд хандив цуглуулж биеийг нь эмчлүүлэхэд санаа тавьж байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ushuu dutuu bna sh de ter baigal hamgaalagch avilgachdiin herguud
2015/12/24 103.17.108.42
zochin
heleh ch ug oldohgui ym daa
2015/12/24 103.17.108.42