Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас /ШӨХТГ/ автобензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнийг бууруулах үүрэг даалгавар өглөө. Тодруулбал, бинзений үнээ нэмсэн "Шунхлай Трейдинг" ХХК, "Магнай трейд" ХХК, "Петростар" ХХК, "НИК" ХХК-д үнээ буулгах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. Шатахууны үнийг нэмэгдүүлсэн үйлдлээ 2017 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн дотор таслан зогсоохыг шаардсан байна.