Нийслэл хотын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж, хүн амын 70 орчим хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр айл өрхийн тэжээвэр нохойноос гадна сүүлийн үед золбин муур, нохойн тоо толгой ихэсч байгаа нь галзуу өвчний эрсдэлд өртөх аюулыг нэмэгдүүлж байна.
2017 он гарсаар Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Өмнөговь, Булган аймгийн зургаан сум, Улаанбаатар хотын Чингэлтэй, Багахангай, Хан-Уул дүүрэгт галзуугийн эрсдэлд өртсөн 22 тохиолдол бүртгэгдсэн. Тухайлбал ХУД-ын 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны нэгдүгээр сарын 25-26-ны шилжих шөнө тэжээвэр гурван нохой 200 гаруй тооны малд халдсан. Иргэд үхсэн малын арьсыг өвчиж эрсдэлд өртсөн байна.