8o
Улаанбаатар хот
mobile menu

Зэвсэгт хүчний МИ8 нисдэг тэрэг осолдож 1 хүн нас барж, 10 хүн яаралтай хагалгаанд оржээ

2015-12-24 08:53:00

Өчигдөр орой 21 цагийн үед Налайх дүүрэгт байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тус дүүргийн орчимд осолдсон байна. Нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс хажуу талаараа унасан гэж мэдээллэж байгаа бол зарим нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ8 нисдэг тэрэг ослын буулт хийсэн гэсэн мэдээ байна. Ослын улмаас нэг иргэн амиа алдаж 10 хүн яаралтай хагалгаанд орсон байна.

Өглөө 09:00 минутад ЦЕГ-аас тодрууллаа. Ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа. Нэг хүн нас барсан. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн юм.

09:10 минутад Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан мэдээлэл хийв. хэлэхдээ “Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж  Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Хамт явсан  дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна.  Ослын улмаас ахмад М.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн мэдээлэл хийв.

09:45 минутад эх сурвалжаас авсан мэдээлэлээр "Одоогоор ослын улмаас 1 хүн амиа алдаж, 10 хүн, хүнд гэмтэж яаралтай хагалгаанд орсон байна.Нисдэг тэрэг хөөрөх зурвасаас 200 метрийн зайд 310 орчим метр өндрөөс хажуу талаараа унасан"  гэж эх сурвалж мэдээлэлж байна. Бид энэ хэргийн талаар цаг алдалгүй мэдээллэх болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
2015/12/24 103.17.108.42