8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Наранбаатар: А.Цогцэцэг Эрүүл мэндийн сайд уу, Архангай аймгийн эрүүл мэндийн газрын дарга уу

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-02-08 08:40:00

-Хандиваар орж ирсэн эмийг нэн шаардлагатай хүмүүст эхэлж хүргэх нь чухал- 

АНУ-ын “Гилеад сайнс” компаний буцалтгүй тусламжаар нийлүүлж буй “Харвони” эмийг элэгний С вирусээр өвчилсөн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлоготой иргэдэд олгохоор тусгагдсан. Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Архангай аймагт 2000 хүний эмийг үнэгүй тараахаар шийдвэрлэсэн нь шинжлэх ухааны үндэслэлгүй, жалга, довны үзлээр хандлаа гэх шүүмжлэл гараад байгаа билээ. Энэ талаар “Оном” сангийн ТУЗ-ын дарга, доктор Д.Наранбаатартай ярилцлаа.

-А.Цогцэцэг сайд Архангай аймгийг элэгний өвчлөлөөр эхний тавд багттдаг гэж зарласан байсан. Элэгний өвчлөл аль аймаг илүү их байна вэ? 

-Өнгөрөгч 2015 оны байдлаар ЭМЯ-наас гаргасан албан ёсны судалгаанаас үзэхэд элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр гарсан байдаг. Харин Архангай аймаг хамгийн бага үзүүлттэй гарсан. Архангай аймаг элэгний өвчлөлөөр дээр дурсан гурван аймгаас даруй гурав дахин бага. Элэгний өвчлөлөөр аймгуудаас эхний тавд ордоггүй. Энэ судалгаа мэдээллийг сайд А.Цогцэцэг сайн мэдэж байх учиртай. Хамар доор нь л тоо, баримт судалгаа байгаа. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлгүй гэж яриад байна. АНУ-аас хандиваар орж ирж байгаа 6000 хайрцаг буюу 2000 хүний элэгний эмчилгээний “Харвони” эмийг Архангай аймгийн 45-аас дээш насны хүмүүст үнэгүй тараах шийдвэр гаргачихсан. Энэхүү шийдвэрийг бид эрс эсэргүйцэж байна. Яагаад гэвэл энэ 2000 хүний дотор амьдралын боломжтой хүн олон бий.  Гэхдээ Архангайчуудыг хандив авах ёсгүй гэж хэлээгүй. Хандиваар ирж байгаа эмийг нэн шаардлагатай байгаа зорилтод бүлгийн хүмүүст нь эхэлж хүргэх тухай ярьж байна. Зорилтод бүлэг гэдэг нь хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай хүмүүсийг хэлж байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийж ирсэн “Элэг бүтэн монгол” хөтөлбөрт салбарын сайд нь жалга, довны үзлээр хандаж харлуулж байна. Бас ёс зүйгүй үйлдэл. Ингэж асуусны учир нь 2017 оны Эрүүл мэндийн сайдын мэдлийн төсвийн 1/3 нь Архангай аймаг уруу орсон гэсэн мэдээлэл өнөөдөр надад ирж байна. Салбарын сайд нь иргэдээр, иргэдийн өвчлөлийг нутаг усаар нь ялгаварлаж болохгүй. Салбарын сайд нутагтаа элэгтэй хүн болж харагдах гээд монгол түмэндээ элэггүй хандах ёсгүй. 

Элэгний хавдрын шалтгаант нас баралт Сүхбаатар, Дундговь, Дорнод, Увс аймагт хамгийн өндөр гарсан байдаг. Харин Архангай аймаг хамгийн бага үзүүлттэй гарсан. Архангай аймаг элэгний өвчлөлөөр дээр дурсан гурван аймгаас даруй гурав дахин бага.

-“Харвони” эмийг хөнгөлөөд нэг сарын үнэ өртөг хэд болж байна. Энэ эмийн үр дүн хэр байгаа вэ?

-“Харвони” эм нэг хайрцаг нь 300 ам.доллар буюу 750 мянган төгрөгийн үнэтэй. Үүнээс Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөгдөөд нэг хайрцаг нь 210 мянган төгрөг. Нэг курс нь нийтдээ 495 мянган төгрөг болж байгаа.  Энэ нь гурван сарын эмчилгээ.  “Харвони” эмийг эмчилгээ хийлгээд явж байгаа иргэдийн 98-99 хувь нь бүрэн эдгэрч байна. Үүнээс үзэхэд энэ эм үр дүн сайтай. Тиймээс нэн шаардлагатай зорилтод буюу хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны төвшин доогуур, орлого багатай иргэдэд хүргэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Үүнийг хаа хаанаа анхаарч үзэх хэрэгтэй. “Харвони” эмийг “Монос” групп, “Монгол эм импекс”, “Омбол”, “Ази фарма” гэсэн дөрвөн компани оруулж ирдэг. Түүнээс биш "Оном" сан эм оруулж ирж зардаггүй.

-Эрүүл мэндийн салбарын ажилтнууд ажлаа хийж байхдаа халдвар авах магадлал өндөр тиймээс тархалтыг зогсоох шаардлагатай гэж ярьж байна. Үүнд тайлбар хийнэ үү?

-Элэгний С вирусийн халдвар эмчлэгдээд, эдгэрсэн ч дархлаа тогтдоггүй. Эмчилгээ хийлгэсний дараа шүдний эмнэлэгт очих, ямар нэг шивээс хийлгэхэд л халдвар авах боломжтой. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудаа вирусийн эсрэг эмчилгээнд хамруулчихвал эрсдэл багасна. Манайд эмэгтэйчүүд төрөх үед, төрөл бүрийн мэс заслын хийлгэхдээ вирусийн халдвар авч байна. Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын халдварын тархалт, халдвар авах эрсдэлийг багасгах хэрэгтэй. Тэгж байж л элэгний вирусийн халдварын голомтыг устгана. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ялангуяа мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний тасгийн мэргэжилтнүүдийн дунд элэгний С вирусийн тархалт өндөр байна. С вирусийн халдвартай мэс заслын эмч нар хагалгаа хийгээд явж байна. Эдгээр эмч нараар хагалгаа хийлгэхгүй байя гэхэд өөр хагалгаа хийх эмч байхгүй байх жишээтэй. С вирусийн халдвартай эмч нар мэс засал хийхэд өвчтөн халдвар авах магадлал өндөр. Эмэгтэйчүүд төрөөд элэгний С вирустэй болох тохиолдол элбэг. Яагаад гэвэл цустай тогтмол харьцаж байгаа учраас халдвар авах, дамжих магадлал өндөр. Энэ хүмүүсийн С вирусийн халдварыг багасгах, устгах юм бол дамжиж, халдварлах нь багасна.  Энэ мэтчилэн шинжлэх ухааны үндэслэлтэй зүйлд тусламжаар орж ирсэн эм өгөх ёстой байсан. Гэтэл А.Цогцэцэг сайд үүнийг ойлгохгүй байгаа бололтой. 

-“Харвони” эмийг хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй байгаа иргэд хаана хандах вэ?

-Хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтэй иргэдийн өргөдлийг "Оном" сангийн байранд хүлээн авч байгаа. Иргэд ажлын цагаар манай сангийн байранд өргөдлөө өгөх боломжтой.

Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ялангуяа мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, шүдний тасгийн мэргэжилтнүүдийн дунд элэгний С вирусийн тархалт өндөр байна.

-Үүсэн нөхцөл байдлаас болж дараагийн хандиваар орж ирэх эм зогсвол хариуцлагыг “Оном” сан хүлээлгэнэ гэсэн мэдэгдлийг сайд А.Цогцэцэг өгсөн байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-АНУ-ын “Гилеад сайнс” компаниас Гүрж улс эхний ээлжид таван мянга эм авсан. Дараа нь 20 мянган эм авсан байдаг. Манай улс эхлээд авсан 2000 мянган эмээ үр дүнтэй, зөв зохион байгуулах хэрэгтэй. Биднийг харж байгаа. Эхний удаад хандиваар авсан эмээ зөв зохион байгуулж нэн шаардлагатай, хэрэгтэй хүндээ хүргэж чадвал дараа дараагийн эм орж ирэхэд бэлэн. Хөнгөлөлттэй үнээр орж ирж байгаа элэгний “Харвони” эм зогсоно гэсэн зүйл байхгүй. Намар наймдугаар сард хийсэн хурлаар энэ тухай мэдэгдсэн гэж салбарынхан нь ярьж байна. Тийм зүйл байхгүй. Олон улсын байгууллагаас анх удаа төрийн бус байгууллага хандиваар эм авсан тохиолдол энэ. Буруу зохион байгуулалт хийсэн хүмүүс хариуцлага хүлээх биш, буруу зүйлийг ойлгуулж ярьсан хүмүүсээс хариуцлага нэхэн нь зохисгүй. Товчхондоо хууль зөрчсөн хүн хариуцлага хүлээдэг.

-Дараагийн эмийг хэзээ оруулж ирэх вэ?

-Эхний ээлжид авсан эмийг зөв зохистой, шаардлагатай хүмүүстэй хүргэх хэрэгтэй байна. Дараа нь төлөвлөгөөний дагуу оруулж ирнэ. Төлөвлөсөн зүйл бий.   

-УИХ-ын гишүүд тань уруу залгаж  “Наад яриад байгаа зүйлээ боль” гэж хэлсэн гэсэн зүйл яригдаад байна. Энэ үнэн үү?

-УИХ-ын зарим гишүүд над уруу залгаж энэ асуудлыг боль гэсэн утгатай зүйл ярьсан. Ямар учиртай ингэж байгааг би ойлгохгүй байна.  

-Ярилцсанд баярлалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хөөрхий бас нэг эрх мэдэлд шунагч
2017/06/15 141.170.2.53
zochin
ene odoo hen yum. Tanihgui yum bna. Ner hundnii toloo l bish bol ene odoo yu ch hiigeed ingeed hiih yumaa olj yadaad yawaan
2017/06/15 162.247.72.27
Zochin
ene odoo harvaas shal hudlaa alban tushaal goridson ch yum uu haashaa sonin hun be. Hudlaa humuusiig buruutgaj ooroo garch irdeg ue aleeee deer ued ongorson shdee. Boli boli
2017/06/15 162.247.72.27
зочин
Наранбаатар гэж ордонд хэдэн гишүүдийн хаалга үүд татаж, хов хутгаж явдаг нөхөр.
2017/06/15 109.163.234.4
зочин
Оном сангийн Наранбаатар гэж үе үеийн сайд дарга нарын толгой тархыг угааж юм хийлгэдэггүй, хамтарч юм хийсэн хүмүүсийнхээ араас дандаа хутга шаадаг. Увайгүй хүн юм даа
2017/06/15 91.108.183.35
Zochin
ene neg medrel muutai yum odoo ooriigoo yu geed bodtsiim bee. Soliorood l ner hund olchih uzeed bhiin. Yamar ch tuushtai yum. Boliosoi. said darga nariin tarhi ugaahaas oor yu hiij chadahiin ene odoo.
2017/06/14 192.42.116.16
Зочин
Эрүүл мэндийн яамнаас хууль бус тусгай зөвшөөрөл хүсээд түүнийг нь гаргаж өгөхгүй болохоор сайдтай нь дайн зарлаад өвчтэй хэдэн хүмүүсийг турхираад. Хэцүү хүн шүү
2017/06/14 192.42.116.16
zochin
1 em 210,000 gej unen uu? Omboloos em avsan. 1 emend uzuuleh hongololt 210 000 gej bsan. ene hunii yarih n 1 emnii une geh yum. Todruulj ogooch???
2017/02/09 174.118.30.59
Зочин
5 тэрбумын өртөгтэй төсөл орж ирэх гэж байгаа, энэ мангар залуу тэр төслөөс зулгаачих санаатай сайдыг нь рекэтлэж байгаа юм, ингэж хэлүүлэн байж мангар пацаанд төсөл өгвөл ёстой нэрээ унагаах байлгүй
2017/02/09 59.153.115.92
zochin
Naranbaatar heterhii tuilshraad Salvariin said ruu dairaad baigaag oilgohgui bnaa harin Lambaa Udval nar niileed eruul mendiin salbariig elgeer ni hevtuulsen ard tumen medej baigaa.
2017/02/08 202.9.42.30
ашиг сонирхолтой хүн байнадаа улсын ажлыг уландаа гишиглээ
иргэн
2017/02/08 202.179.26.119
2.8 тэрбумын зээлтэй хүн юуч хийхээс буцахаа байж дээ
иргэн
2017/02/08 202.179.26.119
иргэн
12 давхар эмнэлгээ сайд болохынхоо өмнөх өдөр нягтлангийнхаа нөхрийн нэр дээр шилжүүлсэн. АТГ ажлаа хийвэл яасийн бэ. АТГ-г хариуцсан прокурор н.энхтуяа (сайдын худ н.энхболдын дуу) нолоолоод бнуу
2017/02/08 103.26.195.67
иргэн
хувийн эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх кампани, эмийн үйлдвэртэй, асар ашиг сонирхлын зөрчилтэй энэ сайдаа ингээл байлгаад байх юм да. МАН муухай харагдаж байна.
2017/02/08 103.26.195.67
иргэн
Үндсэн хуулиа зөрчиж байдаг МАН ынхан ийм л байгаа юм Тэнд нас хүйс шашин намаар ялгаж болохгүй гээд бичсэн байгаа даа МАН үндсэн хуулийг нулимасан бол фашистууд төрд гарсан гэж ойлгов
2017/02/08 103.26.195.67
иргэн
Энэ сайд нутгархаж жалгархаж монголчуудыг хооронд хагаралдуулна. Монголын бүх эрүүл мэндийн цахим санг хятадуудад өгнө гээд бас тушаал гаргасан шүү дээ.
2017/02/08 103.26.195.67
иргэн
Улс тор судлаач Баатарбилэг ажлыг чинь зааж огоод эмийг чинь хувиарлаад бгаа здэ, физикийн доктор хун тэгэхээр тэр тусмаа заахын бишуу
2017/02/08 103.26.195.67
Зочин
Наранбаатар ч эмч хүн биш л дээ . Физикийн ухааны доктор хүн. Эрүүл мэндийн салбар ганц физикчээр ажлаа заалгана гэж юу байхав дээ. Эрүүл мэндийн салбарт олон эрдэмтэн доктор эмч нар байгаа даа.
2017/02/08 124.158.109.232
zochin
1 em 210,000 gej unen uu? Omboloos em avsan. 1 emend uzuuleh hongololt 210 000 gej bsan. ene hunii yarih n 1 emnii une geh yum. Todruulj ogooch???
2017/02/08 174.118.30.59
  • Recent
  • Most Read
  • Most Comment