8o
Улаанбаатар хот
mobile menu

Токиод Токитэнку А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэв

2017-02-08 08:33:00

Өнгөрсөн даваа гариг(II/06)-т Токио хотноо Японы мэргэжлийн сумо бөх, Токитэнку А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэх ёслол болжээ. Тэрбээр “Lymphoma” хэмээх цусны хорт хавдраар өвдөж, жил гаруй хугацаанд тэмцээнд оролцож чадалгүй, эмчилгээ хийлгэж байв. Улмаар тус өвчний улмаас өнгөрсөн оны есдүгээр сард Японы мэргэжлийн сумо бөхийн спортоос зодог тайлсан билээ. Анх 2002 онд сүмогийн дэвжээнд хөл тавьсан тэрбээр зодог тайлах хүртлээ макүүчи зиндаанд барилдаж байв. Токитэнку А.Хүчитбаатар эмчилгээ үр дүнтэй болвол эргээд барилдах тухай ярьж байсан билээ. Токитэнку А.Хүчитбаатартай салах ёс гүйцэтгэх ёслолд найз  нөхөд, бүлийнхэн, сүмо бөхийн холбооныхон оролцсон байна. 

japan

japan

japan

japan

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Gerel
Um sain amgalan boltugai
2017/02/08 220.72.175.35
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 8