Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын V дугаар багийн “Сэвхүүл” гэдэг газар малчин Х-н хотонд 2017.02.02-ны өдөр малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн байна. Цэцэг өвчний шинж тэмдэг илэрсэн тул дээж авч, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээжээ. Аймгийн Мал эмнэлэгийн ариун цэврийн лабораторийн хариугаар “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогдож тус сумын Засаг даргын 2017.02.04-ний өдрийн А/17 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон. 2017.02.06-ны өдрийн байдлаар хоёр өрхийн өвчилсөн 15 хонийг зориудаар устгасан байна.
Сүхбаатарт хорио цээрийн дэглэм тогтоожээ
2017-02-08 08:51:44