8o
Улаанбаатар хот
mobile menu

Ард түмний онц түр зөвлөл УИХ-д тулган шаардах бичиг өгнө

2017-02-08 09:06:00

09.00 цагт МУБИС-ийн 200 тоот танхимд “Хүүхэд ба шийдэл” эрдэм шинжилгээний хурал болно. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, МУБИС-ийн Нийгмийн ажил, арга зүйн тэнхимээс хамтран зохион байгуулж буй уг хуралд “Хүүхэд хүмүүжүүлэх монгол ухаан ба орчин цаг”, “ Асрамжийн төвийн хүүхдийн нийгэмшил, бие даан амьдрах чадварыг нэмэгдүүлэх нь”, “ Өсвөр насны охидын хүсээгүй жирэмслэлтийн талаарх ойлголт хандлагыг судалсан нь” зэрэг 32 анхаарал сэдвүүдээр илтгэл танилцуулна. 

10.00 цагт "ДЦС-4" ТӨХК дээр "Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх" төслийн II шатны хүрээнд Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд "ДЦС-4" ТӨХК-нд нийлүүлэгдсэн утааны хий дэх бохирдуулагч бодисуудыг шинжлэх суурин анализаторуудыг хүлээн авах ёслолын арга хэмжээ болно.

10.00 цагт Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-т "Гэртээ харих зам хөтөлбөр"-ийн танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцоно.

10.00 цагт ЗТХЯ-ны хурлын зааланд ЗТХЯ, Сангийн яам, ГЕГ, АТҮТ-ийн төлөөллүүд Улсын дугаарын давхардалыг арилгах, тээврийн хэрэгслийн бүртгэлийг шинэчлэх болон хил, гааль, татвар, даатгалын нэгдсэн сан бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийг зохион байгуулахаар ажлын хэсэг нэгдсэн мэдээлэл хийнэ. 

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэл хийнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамны Уулзалтын өрөөнд /215/ ЭМЯ, МҮОНРТ-тэй Эрүүл мэндийн чиглэлээр тэр дундаа ард иргэдийг аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. ЭМЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат , МҮОНРТ-ыг төлөөлж Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл болон бусад албаны хүмүүс оролцоно

11.00 цагт Нийслэлийн засаг даргын тамгын газрын А зааланд “Хотын шийдэл нээлттэй уулзалт” болно.

12.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Ард түмний онц түр зөвлөл УИХ-д тулган шаардах бичиг өгөх тухай хэвлэлийн бага хурал хийнэ.

14.00 цагт ЭМЯ ны 215 өрөөнд Ханиад томууны үед 0-5 настай хүүхдийн ууж хэрэглэх эмийг датгалаас 100 хувь үнэгүй олгож эхэлсэн. Энэ ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийнэ .ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын газар, Өрхийн эмч, Эмийн санч зэрэг албаны хүмүүс оролцоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл