8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна

2015-12-24 08:59:00

Аргын тооллын 12 сарын 24, Бархасвадь гараг. Билгийн тооллын 14, Гөрөөсөн толгой одтой, хөх нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 47 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж,биеэ энхрийлүүштэй. Эл өдөр бурхныг тахих, хишиг даллага авахуулах, наминчлах, бэр авах, нүүдэл суудал хийх, бурханд залбирах, чимэг зүүх, мод тарих, байшингийн суурь тавих, санасан хэрэг түргэн бүтнэ, жуулчлал хийх, тус хэрэгт үйлийг бүтээх, хэл амыг дарах, арга эвийг олон түргэн бүтээх үйл, өвчнийг таслах, хураан үйлдэхүи, үсэг зурхайд суралцах, бэр, буяны үйл хийгээд дайсныг номхотгоход сайн. Хир буртаг, бузарт ойртох, өс санах, мод таслах, тангаргалах, хурал цуглаан хийхэд муу. Замд гарвал идээнд ханан, санасан хэрэг бүтмүй. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох бөгөөд баруун татвал хэрэг өчүүхэн төдий бүтнэ. Баруун чих хангинавал үзэсгэлэнтэй бөгөөд зүүн чих хангинавал буян болно. Өдрийн сайн цаг нь могой, бич, тахиа, гахай, бар, луу болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвидна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл