Налайх дүүрийн 3 дугаар хороон дахь уурхайд нуралт болж уурхайн гүнд ажиллаж байсан дөрвөн иргэн дарагджээ. Энэ тухайдуудлагыг өчигдөр/02.07/ 14:25 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн 8 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, тэдгээр иргэдийг аварчээ. 122 метр урт тунелийн мухраас иргэн Г /31 настай, эрэгтэй/, О /26 настай, эрэгтэй/, Г /32 настай, эрэгтэй/, У /30 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, анхны тусламж үзүүлэн уурхайн удирдлагад шилжүүлсэн байна.