8o
Улаанбаатар хот
mobile menu

Цагаан сарын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт эхэллээ

2017-02-08 12:54:55

Цагаан сарын баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01/27 дугаар удирдамж батлагдан гарчээ. Удирдамжийн дагуу хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхлээд байна. Энэ үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авах юм байна. Мөн хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээх ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл