8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуульд нэр дэвшихийн тулд өргөдлөө өгөх дараагийн хүн хэн бэ

2015-12-24 08:50:00

Сонгууль болоход хэдхэн сар үлдсэн энэ үед  төрийн өндөр албан тушаалтнууд “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6-д УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албан тушаалаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн дагуу албан тушаалаа өгөх ёстой. Тэгвэл хуулийн дагуу эхнээсээ албан тушаалаасаа татгалзаж эхлээд байна. Тухайлбал Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Хэдийгээр түүний асуудлын албан ёсоор шийдвэрлээгүй ч Б.Ариунсангийн хүсэлтээр болох нь тодорхой. Түүний араас Чингэлтэйд нэр дэвшихээр бэлтгэлээ хэдийнээс базааж эхэлсэн хүн бол ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан юм. Түүний хувьд МАН-аас Чингэлтэйд нэр дэвших аж. Учир нь Чингэлтэй дүүргийн иргэдэд өвлийн өвгөний бэлгээ тараагаад эхэлжээ. Байхгүй байгаа айлын хашаанд нь өлгөөд орхисон байх юм. Т.Аюурсайхан төрөлх нутаг  Говь-Алтай аймаг бус харин Чингэлтэй дүүргээс нэр дэвшихээр ирэх сонгуульд бэлтгэж эхэлжээ. Мөн тус дүүргээс хоёр удаа сонгогдож 2016 оны сонгуулиар мөн л төрийн түшээ хийх хүсэлтэй байгаа хүн бол Г.Баярсайхан. Тэрбээр мөн л айл болгонд бэлэг тарааж, гэр хорооллын иргэддээ нүүрс өгч байгаа юм. 


Түүнчлэн Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ. Тэрбээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6-д УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөнө гэсэн хуулийн дагуу ийн ажлаас халагдах өргөдлөө өгчээ.Түүний өргөдлийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдрийн хуралдаанаар Б.Жавхланг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг 66.7 хувийн саналаар дэмжсэн байна. Харин өнөөдөр УИХ өнөөдөр Б.Жавхлангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээх авах эсэхээр санал хураалт явуулахад 50 хувийн дэмжлэг авав. Энэ талаар УИХ-ын дарга “50 хувийн саналаар асуудал дэмжигдсэнгүй. Б.Жавхлан ажилтайгаа үлдлээ”. Ингэснээр Б.Жавхлан ирэх сонгуульд төрөлх нутаг Сүхбаатар аймгаас нэр дэвшиж чадахгүй бололтой.  

Шинэ оноос өмнө дахин өргөдлөө өгч мэдэх хүн нь Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа юм. Түүний хувь өнгөрсөн сонуулиар өвдөг шороодож 2013 оноос хойш Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга хийж байгаа юм. Түүний араас Завхан аймагт нэр дэвших өндөр магадлалтай хүн нь Төрийн банкны захирал Д.Батсайхан юм. Завхан аймгийн хувьд өрсөлдөөнтэй аймаг. Учир нь өдгөө Завхан аймгийн иргэдийг төлөөлж их хуралд сууж байгаа хоёр гишүүдийн аль аль нь хийсэн юмтай хэлэх үгтэй хүмүүс байдаг. Д.Батсайхан  ч эртнээс бэлтгэлээ базааж эхэлсэн учир төрөлх нутгаасаа их хуралд нутгийн иргэдээ төлөөлөөд ороод ирэхийг үгүйсгэхгүй. Түүний араас өнөө маргаашгүй өргөдлөө өгөхгүй бол сонгуульд нэр дэвших эрх нь хаагдах хэд хэдэн хүн байгаа. Тухайлбал МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд, УБЕГ-ын дарга Ц.Пүрэвдорж, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нарын тэргүүтэй хүмүүс байна. 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Uloldoh
Narantuya nuhriinhuu oldog heden tugrugiig urehees tsaashguidee. Biznesee hiigeed l bj bhgui bas turiin mungu husmaar sanagdaad bdag yum bhdaa Shultai em humuus hetsuu gedeg
2016/01/20 103.17.108.42
Нарантуяа гэдэг энэ хүн боливол яасан. Эхлээд мэдлэг боловсролоо ахиулаач.
2015/12/30 103.17.108.42
зоос
Нарантуяа болиоч еертее идуу цалин бичиж шагналд аваад шалгалтаар буцааж телж байсан биз дээ шуналтай авгай
2015/12/24 103.17.108.42
irgen
ene guzee yu hiij chadah ve dee.
2015/12/24 103.17.108.42
хулгайч сэтгүүлч
айл нь ирээд авахын хооронд хүний юм хулгайлсан бна шдээ сэтгүүлчээ! хаха
2015/12/24 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment