8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-д магистр, докторын зэрэгт суралцах Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

2017-02-08 16:42:38

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутан сонгон шалгаруулах тухай:

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр 2017 онд Монгол улсаас магистр, докторын зэрэгт суралцах оюутны сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зарлажээ. 

1. Өргөдөл хүлээн авах хугацаа:  2017. 03.02- 2017. 03.09

2. Өргөдөл хүлээн авах газар: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ

3. Шалгаруулах хүний тоо : Зургаан хүн

 Монгол улсын иргэн байх (Өөрөө болон эцэг эх бүгд Монгол улсын харьяат иргэн байна)
 2017 оны 8 сарын 31-ний байдлаар баклавр, магистр, докторын боловсрол эзэмшсэн буюу төгсгөх ангийн оюутан байх(Солонгост суралцаж төгссөн хүн материал өгөх боломжгүй)
 40 нас хүрээгүй байх (1977.9.1-нээс хойш төрсөн иргэн)
4. Бүрдүүлэх материал болон тавигдах шаардлага: Хавсаргасан журмыг үзэж танилцана уу

5. Лавлах: БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ цахим шуудангаар зөвлөгөө авах: kormg@mofa.go.krØ
 БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн (Øhttp://www.niied.go.kr/ www.studyinkorea.go.kr), цахим шуудангаар зөвлөгөө авах: kgspniied@korea.kr

Хавсралт: 
1. 2017 оны БНСУ-ын ЗГ-ын тэтгэлэгээр магистр, докторт суралцах оюутанд тавигдах болзол
2. Тэтгэлэгийн журам: 2017 KGSP-G Application Guidenlines (солонгос, англи хэлээр)
3. Өргөдөлийн маягт: KGSP-G Application Form 
4. ЗГ-ын тэтгэлэгт суралцуулах их дээд сургуулийн мэдээлэл 
5. 2017 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын талаарх нийтлэг асуулт хариулт(FAQ)

* Хавсралтыг БНСУ-ын олон улсын боловсролыг дэмжих хүрээлэн болон БНСУ-ын ЭСЯ-ны вэб хуудаснаас авна уу.
www.niied.go.kr
mng.mofa.go.kr хаягаар мэдээлэл авах боломжтой юм байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
УБТЗ Замын 3-р ангийн хүний нөөцийн менежер Г.Гантуяа
Сайн байна уу. тавигдаж байгаа шаардлагаас 1977 гэдэг ямар учиртай юм бээ. 1976 оных магистрт сурах боломжгүй гэж ойлгож болох уу. ингэж зааг ялгаа гаргаж болохгүй шүү дээ
2017/02/09 202.72.242.130
  • Recent
  • Most Read
  • Most Comment