Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг өнгөрсөн шөнө осолдсон харамсалтай хэрэг гарчээ. Ослын талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Одоогоор хэргийн газар үзлэг хийж байгаа. Нэг хүн нас барсан. Дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй" гэсэн юм. Бид энэ талаар дэлгэрүүлэн сурвалжлах болно.