8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ын Их хуралд 2700 гаруй төлөөлөгч оролцоно

2017-02-08 17:04:07

Ардчилсан намын Их хуралд оролцсон бүх төлөөлөгчид оролцохоос гадна сум бүрээс хоёр төлөөлөгч нэмж оролцоно. Өмнөх хуралд 1210 төлөөлөгч оролцсон бол энэ удаагийн хуралд2700 гаруй төлөөлөгч оролцож, намын даргаа батламжилж, үндсэн дүрмэндээ өөрчлөлт оруулах аж.

Үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг их хурлаас их хуралд амжилттай оролцож, төслөө боловсруулж дуусч байгаа гэнэ. Энэ боловсруулсан төслөө өчигдрөөс эхлэн орон даяар бүх намын байгууллагуудаар их хурлынхаа төлөөлөгчдөөр хэлэлцүүлэх ажлыг эхлүүлсэн.

Үндсэн дүрмийг хэлэлцүүлэх ажил 21 аймагт VII их хуралд сонгогдсон төлөөлөгчид орон нутагтаа үндсэн дүрмийнхээ төслийг хэлэлцэн саналаа нэгтгэж ажлын хэсэгт ирүүлэх юм. Хэлэлцүүлэг орон даяар явагдаж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment