Хөвсгөл болон Өмнөговь аймагт өчигдөр газар хөдлөлжээ. Тухайлбал Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 73 км-т 16:00 цагийн орчимд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ талаар тухай аймгийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэжээ. Түүнчлэн Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс баруун зүгт 19 км-т 22:00 цагийн 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Хоёр аймагт газар хөдлөлт болжээ
2017-02-09 09:06:39