8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурандаа Ц.Батсайхан. Амиа алдсан ахмад М.Батбаярын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье

2015-12-24 09:53:00

Налайх дахь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн МИ-8 нисдэг тэрэг шөнийн сургалтын нислэг үйлдэж байгаад осолдсон талаар ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа С.Дашзэвэг, Иргэн цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан мэдээлэл хийв. хэлэхдээ “Осол гарах үед нисдэг тэргэнд 11 хүн зорчиж байсан бөгөөд 10 хүн бэртэж  Цэргийн төв госпиталд өнгөрсөн шөнө яаралтай хагалгаанд оруулсан. Гэмтэж бэртсэн хүмүүсээс хоёрынх нь биеийн байдал хүнд байна. Хамт явсан  дөрөв нь доод мөчний хугаралтай, нэг хүний хавирга хугарсан, гурван хүний арьс зулгаралттай байна.  Ослын улмаас ахмад М.Батбаяр амиа алдсан. Тэрээр цэргийн албанд 17 жил ажилласан, 37 настай байсан. Ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье” гэв. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл