10:00 цагт: Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн "Сургалт, зөвлөх үйлчилгээний төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. Хаана: Баянгол дүүрэг, 14-р хороо 18-р байр, 4-р орц 40 тоот (Бичил хорооллын зам дагуу Төрийн банктай байрны замын эсрэг талын 18-р байр)
10:00 цагт: АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслөө амжилттай боловсруулж дуусаад байна. Тиймээс энэхүү төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЕНБД Л.Эрхэмбаяр, Ш.Түвдэндорж нар мэдээлэл өгнө. Хаана: АН-ын төв байр
11:00 цагт: ХХААХҮЯ-ны хурлын танхимд Мах сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг танилцуулах эхний ээлжийн сургалт, хэлэлцүүлэг болно. Үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн болон бусад холбогдох хүмүүс оролцоно.
11:00 цагт: "Бизнесийн итгэлийн индекс 2016" судалгааг танилцуулах хэвлэлийн бага хурал МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимдболно.
14:00 цагт: БСШУСЯ-ны 111 тоотод академич, доктор, профессор Ч.Жүгдэрийн 90 насны ой тохиож байгаатай холбогдуулан хамт ажиллаж, суралцаж байсан эрдэмтэд, шавь нарын нөхөрсөг уулзалт болно.
АН-ын үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг мэдээлэл хийнэ
2017-02-09 09:12:57