8o
Улаанбаатар хот
mobile menu

Та ашиглалтаас гарсан автомашин унаж байгаа эсэхээ шалгаарай

2017-02-09 10:25:02

-Тээврийн хэрэгслийн  шинэчилсэн бүртгэл эхэллээ-

2016 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд 841.5 52 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна.

Эдгээрээс 532.873 тээврийн хэрэгсэл буюу 63.32 хувь нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлж, 300 гаруй мянган тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаж, албан татвар төлдөггүй гэсэн тоо баримт гарсан байна.

Шинэчилсэн бүртгэлээр өнөөдрийн замбараагүй байгаа тээврийн хэрэгслийн бүртгэл, номер дугаар олголт, дугаарын үйлдвэрлэл зэрэг бүртгэлтэй холбоотой асуудлуудыг нэг мөр шийдвэрлэх юм байна.

Олон жилийн дунджаар авч үзэхэд нийт тээврийн хэрэгслийн 65 хувь нь татвараа төлж, техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Бусад тээврийн хэрэгсэл хаана байгаа нь тодорхойгүй байна.

2016 оны жилийн эцсийн байдлаар 800 гаруй мянган тээврийн хэрэгслээс 530 мянга орчим тээврийн хэрэгсэл албан татварын төлбөртөө хамрагдсан байна.

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу дугаарын хязгаарлалтын дагуу татвараа төлж байгаагаас өнөөдрийн байдлаар нийт 1 ба 6-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслээс 33 хувь нь албан татварт хамрагдсан байна.

Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд сүүлийн дөрвөн жилд шилжилт хөдөлгөөн хийгдээгүй, албан татвараа төлөөгүй, техникийн оношилгоонд хамрагдаагүй буюу хасалт хийлгэх 95,000 орчим тээврийн хэрэгсэл байна.

Ашиглалтаас гарсан тээврийн хэрэгслээ 30 хоногийн дотор хасуулах үүрэгтэй байдаг. Иргэд www.transdep.mn сайтад хандан, регистерийн дугаараа бичиж, хасагдах тээврийн хэрэгсэл байгаа эсэхийг шалгаж үзэх боломжтой. Тээврийн хэрэгслийн хасалт хийлгээгүйн улмаас олон жилийн татварын өр үүсэх хүндрэл байгаа.

Шинэчилсэн бүртгэлийн хүрээнд иргэд, татвар төлөгчдөд хүндрэл учруулахгүйгээр, татвар авалгүйгээр хасалт хийх юм” гэв.

Улсын хэмжээнд 2011-2015 онд 2016 оны тавдугаар сар хүртэл хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа нийт 8000 гаруй тээврийн хэрэгсэл буй гэнэ. Эдгээр тээврийн хэрэгсэл нь ихэвчлэн бусад оронд очоод зарагдсан байдаг аж.

Энэ тохиолдолд гаалийн байгууллага дээр буцаж орж ирээгүй гэсэн бүртгэлтэй байгаа. Мөн эдгээр тээврийн хэрэгсэл нь Авто тээврийн үндэсний төвд татвар төлөгдөөгүй тээврийн хэрэгслийн жагсаалтад орж байгаа.

Тиймээс иргэд мөн гаалийн байгууллагаас хасалт хийлгэх шаардлагатай болно. Үүний тулд Улаанбаатар хотын гааль дээр улсын хилээр түр хугацаагаар гаргасан машиныг бүр мөсөн гаргах гаалийн бүрдүүлэлт хийлгэх шаардлагатай.

Эндээс ямар нэг татвар авахгүй, зөвхөн гаалийн бүрдүүлэлтийн хураамж 7000 төгрөгийн хураамж авна. Гаалийн бүрдүүлэлтийн үндсэн дээр Авто тээврийн үндэсний төвд хасалт хийх юм байна. П.Сар

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment