8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Дэнзэнгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

2017-02-09 10:52:21

Авилгатай тэмцэх газраас Г.Дэнзэн нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Г.Дэнзэнгийн хэргийг анхан шатны шүүх хянаад яллах дүгнэлтэд тодруулах зүйл байгаа тул "...яллагдагчийг шүүхэд шилжүүлэх боломжгүй..." гэж үзэн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Н.Алтанхуягийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан ашигласан гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж, түүнд Эрүүгийн хуулийн 265.2, 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment