8o
Улаанбаатар хот
mobile menu

Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгтэн өршөөл хүсчээ

2017-02-09 12:20:00

Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэрэгтэн өршөөл хүссэн байна. Тодруулбал, Малайзын Тусгай ажиллагааны ангийн ажилтан асан Азилах Хадри Малайзын Селангор мужийн султанаас өршөөл хүссэн байна. Одоогийн байдлаар ямар нэгэн хариу гараагүй байгаа бөгөөд  Азилах Хадригийн хуульч Датук Хазман Ахмадын хэлснээр, түүний хүсэлтийг  султаны Шах-Ала ордон дахь хувийн нарийн бичигт хүргүүлж, мөн хуулбарыг Селангор мужийн Ерөнхий прокурорт өгчээ. “Хүсэлтийг Селангор мужийн Өршөөл үзүүлэх зөвлөлд танилцуулна. Уг зөвлөлийг Селангор мужийн султан даргална” гэж Датук Хазман Ахмад мэдэгдээд, монгол эмэгтэй намийг хөнөөсөн хэрэгт Азилах буруутай гэсэн шийдвэрийг дахин хянах хүсэлтийг Холбооны улсын шүүхэд илгээх асуудлыг авч үзнэ гэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment