8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүнсний аюулгүй байдлыг хянах шалгалт хийж байна

2017-02-09 13:25:40

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярын үеэр хүнсний аюулгүй байдлыг хангуулах  зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 01/27 дугаар удирдамж батлагдан гарлаа. Удирдамжийн дагуухоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж эхлээд байна.

Энэ үеэр аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авна. Мөн хэрэглэгч болон хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан зөвлөмж, сэрэмжлүүлгийг түгээх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment