8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох ишлэл: Ж.Эрдэнэбатын араас хутга зоож хэрэггүй

2017-02-09 13:50:00


УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Уг төсөлтэй холбоотой гишүүдийн хэлсэн  үгийг онцлох ишлэлээр хүргэж байна. 

 УИХ-ын гишүүн Л.Нарантуяа: Хуулийг батлаад дагалдах хуулиа хэлэлцэх хэрэгтэй. Учир нь хөрөнгө босгох шаардлага гарна.

-УИХ-ын гишүүн О.Баасанхүү: ОУВС-гийн өгөөд байгаа саналыг авах бололцоогүй бол одоо шууд шийдчих. Ж.Эрдэнэбатын араас хутга зоож хэрэггүй. Дотор байгаа зөрчилдөөн, хоорондын эрх мэдлийн асуудал чинь улс орныг тамирдуулж дууслаа. Хоёр байнгын хорооны дарга хоёр өөр юм яриад байх юм. Өөр өөр намын хүмүүс сууж байгаа юм шиг ярих юм. Би “Стэнд бай” хөтөлбөрийг гацаасан гэдэг дээр кноп дармааргүй байна. Мөн Хөгжлийн банкны хуулийг унагасан гэдэг дээр кноп дармааргүй байна. Эсвэл та бүхэн манай МАХН-д хүрээд ир.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Дагаж мөрдөх журмын тухай хууль орж ирэх ёстой. Ямар нэг зөрчил байхгүй.Монгол Улс бие дааж хөгжих үе,  ОУВС болон гадныхныг дагаж хөгжих үү гэдэг асуудал үүсээд байна. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хууль батлагдсанаар одоогийн ОУВС-ын хөтөлбөрт гацаа орчих юм биш байгаа. Хуулийн зөрчилтэй хууль болчихоод байна.
Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаа: ОУВС-ын зөвлөмжийг өнөөдөр эцсийн байдлаар хүлээн авч танилцаж байна. ОУВС-ийн өгч байгаа 13 санал дотор журмаар зохицуулах шаардлагатай нэлээд олон зүйл байгаа.  
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Ингээд л худлаа яриад байх юм. 13 зүйл бүгд хуульд тусгах ёстой заалтууд байна. УИХ-ын гишүүдэд ингэж худлаа тайлбар өгөөд байдгийг юу гэж ойлгох вэ?

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:  Сар орчмын дараа 580 сая ам.доллар төлөх гэж байна. ОУВС-тай гэрээ хийгээд хямралаас гарах хэрэгтэй. Өнөөдөр би 11 цагаас ОУВС-ынх хүмүүстэй уулзсан.  Яг энэ хуулиар бол ОУВС-ынхан болохгүй гэж байна. ОУВС-тай ингэж хуурч харьцах гэж байна. ОУВС-тай таван тэрбум ам. долларын өртөгтэй гэрээ хийх гэж байгаа юм бол хуурамч болохгүй. Улс орныг хямралаас гаргах үүрэгтэй, гаргах боломжтой. ОУВС-тай гэрээ хийсний дараагаар хуулийг батлах хэрэгтэй.

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлэг иймэрхүү байдлаар өрнөлөө. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа нэг хоногийн завсарлага авах хүсэлт гаргалаа . Ингээд Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр УИХ дахь МАН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгөв.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment