Өнөөдөр өглөөнөөс хойш БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан дарга нар албаны өрөөндөө авлига авч байгаа баригдсан талаар мэдээлэл гарсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр “Нэгэн яамны газрын дарга нар ажлын байран дээрээ авлига авч байгаад АТГ-т баригдаж. АТГ-ын залууст баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичсэн билээ. Зарим эх сурвалжуудын мэдээллээр “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай зөвшөөрөл хариуцсан хүмүүсийг 72 цагаар саатуулсан. Гэхдээ АТГ-ынхан тэднийг албан өрөөндөө хахууль авч байхад нь биш, гадуур байхад нь баривчилсан” гэсэн мэдээлэл гарч байна.
Авилга авсан БОАЖЯ-ны тусгай зөвшөөрөл хариуцсан дарга нарыг баривчилжээ
2017-02-09 16:27:00