Аргын тооллын 2 сарын 10, Сугар гараг. Билгийн тооллын 15, Үнэг одтой, шар луу өдөр. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 18 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе. эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх. инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулалбал өлзийтэй сайн.
Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой
2017-02-10 08:27:15