8o
Улаанбаатар хот
mobile menu

Хорогдсон бөхөнгийн 70 хувь нь янзага байна

2017-02-10 09:40:34

 Энэ сарын 7-ны байдлаар Говь-Алтай аймагт 2032, Ховд аймагт 1786 бөхөн нийт 3818 бөхөнгийн сэг зэмийг ариутгаж устгалд оруулсан. Хорогдсон бөхөнгийн 70 хувь нь янзага, 28.2 хувь нь шаргачин үлдсэн хувь нь ооно байсан. Мөн бид Монгол бөхөнгийн тархац нутаг болох Говь-Алтай аймгийн Шарга, Дарви, Хөхморьт сум буюу Шаргын говь, Хүйсийн говь, Ховд аймгийн Дарви, Чандмань, Дөргөн сумын Дөргөний хүрэн талын нөхцөл байдалтай албаныхан танилцаад ирсэн байна. 

Өвчин гарсан голомтод ажиллахдаа Говь-Алтай, Ховд аймгийн холбогдох газрууд болон тус хоёр  аймгийн Дарви, Чандмань, Тонхил, Шарга, Дарви, Чандмань сумын Засаг дарга нарт тухайн бүс нутагт нутаглаж буй малчин өрхийн мал болон байршлын судалгааг нарийвчлан яаралтай гаргах, малчдын шилжилт хөдөлгөөнийг тухайн бүс нутагт хязгаарлах, Говь-Алтай аймгийн Бигэр, Эрдэнэ, Чандмань сумын малыг вакцинжуулах, олон улсын шинжээч болон мэргэжлийн байгууллагын гаргаж буй дүгнэлтээр хавраас дараагийн эрсдэл буюу цусан халдварт өвчин гарч болзошгүй учраас дараагийн хүндрэлийг эртнээс нарийвчлан тооцох талаар үүрэг чиглэл өгчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Янзагаа орхисон шаргачингуудыг шийтгэх ёстой юмуу?
Эхгүй янзаганууд хаанаасаа гарч ирээд ийм олноороо сүйрэв. 70-28.2 гэхэд 41.8 хувь нь эхгүй гэж таамаглаж болохоор байна даа. Шаргачин бүр 2-3 ихэр янзагатай юмуу?
2017/02/10 24.56.183.104
  • Recent
  • Most Read
  • Most Comment