"Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж буй юм. Тэд Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад удаж байна. Суулт эхэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, шаардлагын хариуг өгөөгүй гэх шалтгаанаар өчигдөр орой тэд Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завджээ. Төрийн тусгай хамгаалалтынхан тэдний энэ үйлдлийг зогсоожээ. Жагсагчид дотор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Г.Мөнхбаяр болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Х.Бээжин нарын хүмүүс байсан юм.
Жагсагчид Төрийн ордон руу нэвтрэхийг оролджээ
2015-12-24 11:23:00