"Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад хохирол учруулсан хэргээр гурван жил зургаан сарын хорих ял шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа болсон талаар мэдээллийг бид хүргэсэн. Л.Гансүх өөрөө ч Төв аймгийн Мөнгөн морьтын шоронгоос захидал бичиж, гаргахыг шаардаад байгаа билээ. Тэгвэл прокурорын байгууллагаас саяхан түүний эдлээгүй үлдсэн ялын тэнсэн харгалзах хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн дүгнэлтийг шүүхэд шилжүүлжээ. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг дүгнэлтийг өнөөдөр хэлэлцэж, Л.Гансүхийг суллах эсэхийг шийдэх юм байна.
Л.Гансүхийг суллах эсэхийг өнөөдөр шийднэ
2017-02-10 14:20:32