16o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк 1600 хүүхдэд эко боловсрол олголоо

2015-11-17 11:24:00

Төрийн банк, “Хүрээлэн” төсөлтай хамтран   Байгалаа хамгаалах, хойч үеэ байгальд хайхрамжгүй биш хайртай болгохын үүднээс “Эко боловсрол олгох аян” 2013 оноос хойш хэрэгжүүлж байгаа билээ. Тус аяны хүрээнд Монгол орноороо нийт 50 мянган километр замыг туулж,200 гаруй зүйлийн зэрлэг амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг авч, 45цуврал нэвтрүүлэг бэлтгэн дөрвөн телевизээр олон нийтэд хүргээд байгаагаас гадна Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Амьд ертөнцийн цуврал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах, хүүхдүүдийн дунд гар болон гэрэл зураг, эссэ, асуулт хариултын уралдаанууд, Төрийн банкны фэйсбүүк хуудсаар “Эх дэлхий ба бидний хүүхдүүд” сэдэвтэй фото зургийн уралдаан, Ногоон эрэл сэтгүүлтэй хамтран Эко боловсрол олгох сэтгүүл гаргах, “Хөх цэрэг” аялалтай хамтран хүүхэд багачууддаа Монгол орныхоо байгалийн дурсгалт болон түүхэн газраар аялуулах  зэрэг сонирхолтой хэлбэрээр хүүхэд, залуучуудад эко боловсрол олж байна.

            Дээрх ажлуудын нэг болох Ерөнхий боловсролын сургуулиуд дээр “Амьд ертөнцийн цуврал” гэрэл зургийн үзэсгэлэн гаргах ажлын хүрээнд 2015 онд 4 аймаг, 3 дүүргийн нийт 8 сургууль дээр байнгын болон явуулын үзэсгэлэн, гэрэл зургийн сургалт, уулзалт ярилцлага зохион байгуулж нийт 1600 гаруй хүүхэд багачууддаа эко боловсрол олгосон байна. Энэхүү арга хэмжээ нь өсвөр үеэ байгаль, ан амьтдаа мэддэг, хайралдаг, эко боловсролтой иргэн болж хүмүүжүүлэх бидний ирээдүй хойч үедээ үлдээж буй бэлэг байх болно.

 

Төрийн банкны Эко боловсрол олгох аян үргэлжилсээр...

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment