8o
Улаанбаатар хот
mobile menu

Бямба гарагийн өрнийн зурхай

2017-02-11 08:59:00

Хонь
Болгоомжтой байх өдөр. Сарны сөрөг нөлөө ихсэх тул буруу шийдвэр гаргах, алдагдалд орох, юмаа алдаж гээх, бусдад мэхлэгдэх магадлал өндөр. Ажил хэргийн уулзалт, харилцаа холбоог аль болох багасга. Хуурамч өдөр тул харж байгаа бүхэн үнэн гэж итгэх хэрэггүй. Шинээр ажил эхлэх, гэрээ хэлцэл хийхийг цээрлэ.
Үхэр
Өнөөдөр та олон хүний хувьд хэрэгцээтэй хүн нь байх бололтой. Танаас зөвлөгөө авах гэсэн хүн хандана. Та түүнтэй мэдлэг мэдээллээ хуваалцсанаар ирээдүйд мөнгөн ашиг болох чухал санаа төрнө. Бусадтай үзэл бодол, арга туршлагаа харамгүй хуваалцсны шагнал нь энэ.
Ихэр 
Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна. Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Таныг сэтгэл хангалуун байлгадаг тийм л хүмүүстэй уулз. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
Мэлхий
Эрүүл мэнддээ анхаарвал үр дүн сайтай байна. Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Таныг сэтгэл хангалуун байлгадаг тийм л хүмүүстэй уулз. Аливаа асуудалд эрүүл саруул сэтгэлгээгээр хандвал үр дүнтэй. Орон гэрээ тохижуулах, эд хогшлоо шинэчлэхэд ээлтэй сайн.
Арслан 
Өнөөдөр та болгоомжтой байх юм бол ашигтай. Бодлогогүй, гэнэтийн шийдвэрээс өөртөө заналхийлнэ. Хэдийгээр тодорхой харагдах саад бэрхшээл үгүй боловч бүгдийг урьдчилан төлөвлө. Нөхцөл байдлыг зөв харж цэгнэж чадвап амжилтад хүрнэ.
Охин 
Үдээс өмнө аливаа чухал ажлыг амжуулж, алс хэтийн төлөвлөгөөгөө гарга. Өдрийн эхний хагас бүтээлч үйл ажиллагаанд ээлтэй сайн. Ойр дотны хүндээ санаа тавиарай. Уран бүтээл туурвихад ээлтэй.
Жинлүүр 
Энэ өдөр бясалгалд нэн зохистой. Дэмий чалчих нь дотоод энергийг барах тул анхаар. Салан задгай, хөнгөн хийсвэр байхаас зайлсхий. Таныг сэтгэл хангалуун байлгахын зэрэгцээ танд хэрэгтэй мэдээллийг өгдөг тийм л хүмүүс өнөөдөр таны хажууд байвал сайн. Хэлэх ярихаа сайтар нягталж, бодол санаагаа цэгцтэй, ойлгомжтой илэрхийлэх нь таны амжилтын үндэс болно.
Хилэнц
Аз сорих, бодлогогүй байхаас зайлсхий. Өдрийн энерги сөрөг байх тул буруутах, нэр хүндээ апдах магадлалтай. Бусдын тавих санал санаачлага, авах мэдээ мэдээлэлд хянуур хандвал алдахаас сэргийлж чадна.
Нум
Эрч хүчээр тэтгэгдэх өдөр тул сэтгэл санаагаа төвлөрүүлэн эерэг эрчмийг биедээ хүлээн авахад бэлэн бай. Ам тангараг өргөх, чухал бичиг баримтанд гарын үсэг зурхаас зайлсхий. Өнөөдөр бие даан ажиллах, уран бүтээл туурвих, эрүүл мэндээ анхаарахад тохиромжтой өдөр. Садан төрөл, хамаатнуудадаа анхаар. Чухал мэдээ сонсоно.
Матар
Харьцаа холбоогоо өргөжүүлэх, туршлага солилцох, мэдээлэл авахад сайн. Олон нийтэд хандсан уг хэлэх, уриалга гаргах, олныг хамарсан арга хэмжээ, цуглаан зохион байгуулахад сайн. Сурч боловсрох, мэдээллийн баяжуулалт хийх нь үр дүнтэй. Баяртай үйл явдал тохионо.
Бумба
Хуучин харьцаа холбоогоо бэхжүүлэхэд санаа тавь. Ер нь юуг хэрэглэх, эс хэрэглэхээ зөн билигтээ захирагдан шийдвэрлэ. Сэтгэл хөдлөл, зөн мэдрэмж нь тэжээх нөлөөтэй тул эерэг энергээр бие слтэлээ цэнэглэхэд анхаарах нь зүйтэй. Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй.
Загас
Эелдэг, илэн далангүй, өөрийнхөөрөө байж чадвал та азтай одтон байна. Хэт түрэмгий авир гаргавал боломжоо алдана гэдгийг битгий март. Тиймээс бусдыг дарамталж бус, зөөлнөөр хандан хүссэндээ хүрээрэй. Зөөлөн нь хатуугаа иддэг гэдгийг санаж байвал санасан бүхэн биелнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment