8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөгжимчдийн улсын уралдаан болно

2017-02-11 09:20:00

Төрийн шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн XI уралдаан гуравдугаар сарын 23-нд болно. Энэхүү уралдааныг хүүхэд багачуудын авьяасыг нээж, дэмжих, сонгодог хөгжмийн ирээдүйн алдартнуудыг тодруулах зорилгоор дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай.

Энэхүү тэмцээнд7-10, 11-14, 15-18 насны ангилалд төгөлдөр хуур, хийл, эрдүү хийл, морин хийл, контрабасс хөгжмийн төрөлд өрсөлдөхөөр 200 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна. Тэмцээнийг БСШУСЯ-наас дэмжиж байгаа бөгөөд шагналын сан 22 сая төгрөг аж. 

chuhal.mn 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment