8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ-ын “Ростех” улсын корпораци, Засгийн газар хоорондын протоколыг  УИХ соёрхон баталсан.

2017-02-10 18:24:27

Хуульзүйн байнгын хороо хуралдааны үеэр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн төлөөлөл, ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нар байлцсан. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 49 хувийг худалдан авсан талаарх тайлбарыг Хуульзүйн байнгын хорооны дарга  Ш.Раднаасэд ТУЗ-ийнн төлөөллөөс тайлбар хүсэв. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөл дараах тайлбарыг хийсэн юм.  

 “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд:-Өнөөдрийн оруулж хэлэлцүүлж байгаа тогтоолын төслүүд дотор Үндсэн хууль зөрчсөн гэдэг санаа байна. Би Үндсэн хуулийн 25.1.15-ыг уншаад өгье. Үндсэн хуулинд  “Засгийн газрын өргөн мэдүүлснээр Монгол Улсын  олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох” заалт байна.  Засгийн газар өргөн мэдүүлсэн тохиолдолд УИХ онцгой бүрэн эрхээрээ хэлэлцэх, батлах шийдвэр гаргадаг. Тийм учраас 49 хувийг худалдан авахтай холбоогүй  гэж үзэж байгаа юм. Харин  Засгийн газрын тухай хуулийн 31, 38.2.9 дахь заалтыг үндэслэл болгосон. Засгийн газар бүрэн эрхийн дотор Засгийн газар хооронд өөрийн бүрэн эрх мэдлийн хүрээнд ОХУ-тай гэрээг байгуулсан.  Мөн гэрээгээ цуцлах, татгалзах асуудлыг шийдсэн. Засгийн газар гэрээ хэлэлцээгээ зөрчөөгүй гэж  үзэж байгаа.  Бид төдийгүй олон улсын нэр бүхий хуулийн компаниуд  худалдан авч байгаа Монголын тал  болон худалдаж байгаа  ОХУ-ын талд зөвлөгөө өгч,  Засгийн газрын энэ шийдвэр нь Монгол Улсын зохих хууль, тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзсэн учир энэ борлуулалт, худалдан авалт явагдсан.

“Монгол Зэс” компанийн ТУЗ-ийн дарга  М.Мөнхбаатар:-2015 оны аравдугаар сард ОХУ-ын “Ростех” улсын корпораци, Монгол Улсын зөвшөөрсөн Засгийн газар хоорондын протоколыг  УИХ соёрхон баталсан. Ингэснээр “Ростех” компани 49 хувийг төлөөлөх этгээд биш болсон.  Засгийн газар хоорондын хэлэлцээрийн гуравдугаар зүйлд “Хэлэлцэн тохирсон Талууд хамтран ажиллагаагаа энэ хэлэлцээний хүрээнд үйлдвэрийн хувьцаа эзэмшигчдээр дамжуулан хэлэлцүүлнэ” гэж заасан. Хэлэлцэл хийх үед  “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн  Оросын талын хувьцаа эзэмшигч нь “Ростех” улсын корпораци бөгөөд Ерөнхий захирал нь хамтарсан үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Дээрх хуульзүйн үндэслэлээр “Ростех “корпорациас Монгол Улсын Засгийн газарт 2016 оны зургадугаар сард албан ёсоор бичиг ирүүлснээр 330 дугаар тогтоол гарсан.  Монгол Улсын компанийн тухай болон Иргэний тухай хуулиар манай хоёр компани хувьцаа эзэмшигчийн хувьд хоорондоо ямар нэг холбоогүй.  ХХБ-ны дийлэнх олонхи хувьцааг Д.Эрдэнэбилэг гэдэг хүн эзэмшдэг. Манай компанийн хувьцааг Пүрэвтүвшин гэдэг хүн 100 хувь эзэмшдэг. Хамаатан садан хүмүүс биш ээ.

 ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон: Засгийн газраас холбогдох зөвшөөрлүүдийг авсан. Засгийн газрын зөвшөөрөл авсны үндсэн дээр хэлцэл, зөвшөөрөл хийгдсэн. Авах ёсгүй мөнгө ямар замаар авсан бэ гэж байна. Тэр байтугай манай банкны хөрөнгө, өглөг авлагаар худалдаж авсан гэж байна. Өмчлөлийн өөр өөр төрлийн өглөг авлага, зориулалт бүхий мөнгийг суутган тооцох талаар  тогтоолд дурдсан байна. Хөгжлийн банк Чингис, Самурай бондыг гаргахад бүх банкинд мөнгө байршуулсан. Монгол банк “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”, 8 хувийн зээл зэрэгт банкуудаар дамжуулан  мөнгө байршуулж байгаа. ХХБ Монголын том банкны хувьд эдгээр эх үүсвэрүүдээс авч, харилцагчдадаа олгосон байгаа. Зээлтэй холбоотой тухайлан ашигласан мөнгө байхгүй. Манай банк 6 гаруй  их наяд төгрөгийн  активтай. Манай банк 1.1 их наяд төгрөгийн Засгийн газрын бонд эзэмшиж байна.  2020 он хүртэл хугацаатай.  Мөн Монгол банкнаас 615 сая ам.долларын  своп зээлийн авлагатай явж байна. Засгийн газраас мөнгө авч гэрээ хэлцэлдээ ашиглах биш харин ч Засгийн газарт  мөнгө байршуулсан, авлагатай байгаа.  Нийт активийн 30-аад хувь нь Засгийн газар Монгол банкинд байршиж байгаа. Энэ нь олгосон зээлээс хамаагүй өндөр тоо байгаа. Зээлүүд нь Монгол банкны хууль, Компанийн хууль, Иргэний хуулийн дагуу аливаа этгээдүүд хоорондоо холбоогүй хэмээн тайлбар өгөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
их хурлын гишүүд Жавхлан,Нямбаатар г.м энийг ойлгохгүй л дээ, заримыг солихгүй бол болохгүй бна шүү дээ
2017/02/11 103.57.92.158
  • Recent
  • Most Read
  • Most Comment