Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийг дөнгөж сая суллажээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэрбээр магадлангаар суллагдах шаардлагыг хангасан ч түүний материалыг шүүхээс удаа дараа буцаасан талаар өмгөөлөгч нь мэдээлэл хийж байсан.
Харин Төв аймгийн сум дундын шүүх өнөөдөр түүнийг магадланд хамруулах эсэхийг хэлэлцэж, улмаас ийнхүү суллах шийдвэр гарчээ. Ингэснээр Л.Гансүх эрх чөлөөтэй болж, суллагдав.